x

Төрийн өмчийн их сургуулиудын ҮЭ-ийн хороон дарга нар салбарын сайдтай уулзлаа

БМШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Их, дээд, мэргэжлийн сургуулийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-иудын үйлдвэрчний хорооны дарга нар багтсан бөгөөд сургуулиудад тулгамдаж буй нийтлэг гурван асуудлыг өргөх бичгээр сайдад уламжилж, нэмэлт санал хэлэв.

Төрөөс тогтмол зардлын санхүүжилтийг олгохгүй болсноос багш нарын цалин, урамшууллыг нэмж чадахгүй байна, улсын их, дээд сургуулиуд дээр захиргааны орон тоо нэмэгдэж, зохистой харьцаанаас давж байна, академик сургалтын бодлого алдагдаж, бизнесийн байгууллага болох тийшээ яваад байна, элсэгчдийн чанар жилээс жилд суларч байна зэрэг асуудлуудыг Үйлдвэрчний хорооны дарга нар хөндөж, анхаарч ажиллахыг хүсэв.

Сайд Ё.Баатарбилэг "Дээд боловсролын салбарт гарсан алдаа, дутагдлуудыг цогцоор нь харж, засаж сайжруулах томоохон өөрчлөлт хийнэ. Судалгааны их сургууль, сонгодог их сургууль бий болгох чиглэлд анхаарч, бүтэц тогтолцооны асуудлыг ч ярина. Өргөс авсан юм шиг нэг өдөр бүгд шийдэгдчихгүй. Түрүүчээс нь шийдвэрлээд эхэлсэн. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр удаа дараа уулзаж, санал бодлыг нь сонсож, багш бэлтгэдэг сургуулиудын дунд аттестатчилал явуулж, зарим сургуульд хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх Багшийн хөгжлийн төв байгуулах ажлыг эхлүүллээ. Ази-Номхон далайн орнуудад дээд боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх конвенцид нэгдлээ. Үүнийг дагаад сургалтын чанарт ахиц гарах ёстой" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 15 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 37 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 46 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 55 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 6 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 18 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 23 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 1 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top