x

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт  суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:  

Магистр:      

- Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Уул уурхай
- Зам тээвэр,
- Барилга, хот байгуулалт,
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Мэдээллийг технологи
- Газрын тос,
-Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

- Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Барилга, хот байгуулалт
- Мэдээллийг технологи
- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Тавигдах шаардлага:

-Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй

- Бакалаврын дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- Магистрт 35 хүртлэх насны, Докторт 45 хүртлэх насны Монгол Улсын иргэн байх
- Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
- Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
- Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.
- Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэнд дараагийн шатны сургалтын тэтгэлэг олгохгүй.

Энэхүү шалгаруулалтад хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:
1.    World University Rankings 
2.    QS World University Rankings
3.    Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд

Бүрдүүлэх баримт бичиг:
1.    Цахим өргөдөл/бүртгэл хэсгийг харах
2.    Гадаад паспортын хуулбар /4 –өөс дээш жилийн хүчинтэй байх/
3.    Магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу жагсаалтад орсон сургуульд шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай  албан захидлын баталгаажсан хуулбар
4.    Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд хамааруулахгүй.
5.    Тодорхойлолт /загварыг эндээс татаж авна уу/
а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт /2 удирдагч, багш, эрдэмтэн/
б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан байгууллагын даргаас өгсөн ажил, зан байдлын талаарх тодорхойлолт
6.    Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7.    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
8.    Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
9.    Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
10. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт

Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул та сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаахыг анхаарна уу.

Бүртгэл:

2019 оны 04 сарын 18-ны 08.30-аас 05 сарын 17-ны 12.00 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Ерөнхий шаардлага:
1.  Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх
2.   Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх
3. Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах
4.  Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.
5.   Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн
- гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)
- бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Сонгон шалгаруулалт:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр тус тус зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын хугацааг 2019 оны 05 сарын 22–ны дотор БСШУС-ын яамны  ВЭБ САЙТААР /Гадаадад суралцах цэсэнд/ мэдэгдэнэ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

УТАС: 51-267131

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 15 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 36 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 45 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 54 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 6 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 18 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 1 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top