x

Монгол бичгийн юникодын ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамжаар өгсөн чиглэл, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерын кодчиллын стандартын байгууллага Юникод Консорциумтай хамтран “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хуралд БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцсон. Нийт 50 орчим хүн оролцсон ба Юникод Консорциум байгууллагаас 5 хүн, ӨМӨЗО-ны 8 судлаач хүрэлцэн ирж оролцсоны дээр зайнаас АНУ, Япон, ӨМӨЗО-ны 4 судлаач оролцож санал, байр сууриа хуваалцсан. Монгол Улсаас нийт 40 гаруй хүн эрдэмтэн, судлаачид оролцлоо. 

Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн энэ удаагийн хурал нь 2018 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд АНУ-ын Сан Хосе хотноо Юникод Консорциумаас зохион байгуулсан 2 дугаар хурлын үргэлжлэл байлаа. Өмнөх 2 дугаар хурлаар монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлана гэж тогтсон байсан. Өөрөөр хэлбэл, монгол бичгийг дүрслэлийн аргаар кодлож юникодын стандарт болгох тухай яриа, хэлэлцүүлэг дахиж яригдахгүй гэж тогтсон болно.

Энэ удаагийн хурлын зорилго нь:

  1. Монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох;

  2. Монгол бичгийн цэг, таслал, форматын удирдлагыг авч хэлэлцэх;

  3. Хэрэглэгчид хялбар дөхөм байх, харагдац сайтай, тогтвортой, бүрэн нийцэлтэй монгол бичгийн кодчиллын дүрэм боловсруулах зэрэг асуудал байсан.

Монгол Улсын талаас “Монгол бичгийн юникодын тэмдэгтийн хүснэгт дэх хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарын дутагдалтай байдал”, “Монгол бичгийн хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарыг боловсронгуй болгох нь”, “Монгол хэлний юникодын блокыг боловсронгуй болгох нь” сэдвээр судлаач Б.Энхдалай, “Фонетикийн тунгаамал загвар” сэдвээр Болорсофт компанийг төлөөлж С.Бадрал, “Баг өөрчлөлттэй манай шийдлийн хэрэгжүүлэлтийн удиртгал: Тогтвортой, нэгдсэн кодчилолд хүрэх нь” сэдвээр ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх хорооны мэргэжилтэн Лианг Жингбао нар гол илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачдын зүгээс харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэж бололцоо нээгдэж байна гэж харж байна.

Юникодын консорциум байгууллагын зүгээс Монголын болон ӨМӨЗО-ны судлаачдын талаас гаргаж байгаа саналуудыг бүрэн хамруулахыг хичээнэ, маш уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлсэн. Харин Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдэг нь хурлын үйл ажиллагаа бөгөөд хурлын дүгнэлтэд дурдсан. Зарим нэг санал тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн саналыг Болорсофт компаниас гарсан. Гэхдээ энэ саналыг монгол талын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ны төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэгэнт шинэ зүйл санаачилаагүй, одоогийн байгаа юникодын хүснэгтэд эрс шинэчлэл хийгдэхгүй, харин одоогийн байгаа авиазүйн загварыг боловсронгуй болгох тухай ярьж хэлэлцсэн учраас нэгдсэн шийдэл, үр дүнд хүрэх дөхүүтэй байсан.

Хурлын үйл ажиллагаа, хэлэлцэж буй асуудалд зөвхөн дээрх төрийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр ач холбогдол өгч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Юникод Консорциум байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч тэдний үйл ажиллагаа, хурлын үр дүнг өндөрөөр үнэлэн, цаашид монголын эрдэмтэн, судлаачид, холбогдох байгууллагуудтай ойр нягт хамтран ажиллах, монгол бичгийн цахим кодчилолын асуудлыг үр ашигтай, хэрэглэгчдэд хялбар байх талаар шийдвэрлэх, цахим орчинд саадгүй аливаа сайдгүй хэрэглэдэг болох тал дээр анхаарахыг хүссэн.

Ийнхүү “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ын дараах дүгнэлт, үр дүн гарлаа. Үүнд:

Дүгнэлт (Summary):

Хурлаас дараах ерөнхий дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

Нөхцөл, дагаврыг удирдах таслахгүй нарийн зайг удирдах тэмдэг (NNBSP) талаар: Монгол улс, ӨМӨЗО-ны талууд таслахгүй нарийн зайн удирдах тэмдэг буюу NNBSP-ийн хэрэглээ ихээхэн асуудал дагуулж байгаа талаар байр сууриа илэрхийлж, түүнийг хэрэглэхгүй байх талаар ижил байр суурьтай байлаа.

Эгшиг тусгаарлалтын удирдах тэмдэг MVS талаар: Хуралд оролцогдын зүгээс MVS удирдах тэмдэгтийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэсэн байр суурийг дэмжсэн. Байж болох хувилбаруудыг цаашид судалж санал боловсруулах шаардлагатай.

Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц: Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц бий болгох нь үр ашигтай гэсэн байр сууринд хүрсэн. Цаашдийн бэлтгэл ажлуудыг дуусгаж бэлэн болгох шаардлагатай гэсэн дүгнэлтийг хурлаас гаргалаа.

Үр дүн (resolution):

Хурлын үр дүнг дараах байдлаар томъёолж байна. Үүнд:

Тусдаа үсэг бий болгох (Character disunification): Тунгаамал загвар илтгэлээр дэвшүүлсэн тусдаа үсэг бий болгох санал нь дэмжихүйц санаа биш байна. Учир нь, тусдаа үсэг гаргаваас энэ нь ӨМӨЗО-ны үсгийн дүрмийн өнөөгийн хүрсэн түвшинийг үлэмж хэмжээгээр хойш татах сөрөг үр дагавартай байна.

Удирдах тэмдэг (Format control characters): Монгол бичгийн удирдах тэмдэгтүүдээр үсэг бүтээх дүрмийг нарийвчлан боловсруулах шаардлагатай. Энэ талаар холбогдох талууд тохиролцоонд хүрч шаардлагатай баримт бичгийн төслийг боловсруулна.

Баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах. Харилцан нийцэлтэй, хөрвөх чадвартай шийдэл бий болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд кодчилол, үсгийн дүрс хувиралын дүрмийг илүү нарийвчилж стандартчилах хэрэгтэй байна. Дүрмийг Юникодын тэмдэгтийн хүснэгтийн түвшинд томъёолох нь зохих нарийн дүрэм болж чадахгүй юм.

Хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгийн харагдах байдал. Анхны утгаар (by default) хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгүүд нь харагддаг байх нь илүү тохирожтой юм. Харин бичвэрийн үсэгт нөлөө үзүүлэх үед үл харагддаг байх нь тохиромжтой.

Нуруу ба тэг-урттай холбогч (Nirugu or ZWJ): Нуруу болон тэг-урттай холбогчийн алинийг ч бие даасан хэлбэр болон товчилсон үгэнд ашиглаж болно.

Нураа ба тэг-урттай холбогчийн (Nirugu or ZWJ) үгийн дотор хэрэглэгдэх нөхцөл. Нуруу ба тэг-урттай холбогчийн үгийн дунд ил байдлаар, хаах, оролцооний үүргээр оролцох үеийн дүрмийг нарийвчилан тодорхойлох шаардлагатай байна.

Байрлалын үл зохицол (Positional mismatching). Монгол бичгийн залгавруудын байрлал харилцан адилгүй байгаа асуудлыг шийдвэрлэх санал бэлтгэх шаардлагатай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 15 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 37 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 46 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 54 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 6 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 18 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 1 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top