x

Ё.Баатарбилэг: Хандив авч хүүхэд элсүүлдэг асуудлыг цэгцэлнэ

Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Багш нарын VII их хурал”-ыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Тус VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн хуралд бүх сум, аймаг, нийслэлээс 800 гаруй багш, төлөөлөгчид оролцох юм байна.

"Багш нарын VII их хурлаар хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргах мөн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшуулал, багшийн хөгжлийн асуудалуудыг ярилцаж шийдэх юм. Багшийн хөгжлийн асуудал дээр манай улс нэлээд  их ахиц гаргасан улсуудын тоонд орж байгаа юм байна. Мөн их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд нухацтай яригдана" гэв.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд элсүүлэхдээ уралдаан зохион байгуулж, мөнгө хураах асуудлыг зогсооно гэдгээ илэрхийлэв. Энэ тухай тэрээр хэлэхдээ: “Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ.

Цэцэрлэгээс дөнгөж сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс юуг нь шалгах гээд байгаа юм бэ. Юугаа шалгуулах ёстой юм.

Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагаж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 14 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 35 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 44 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 53 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 5 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 13 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 17 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 21 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 0 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top