x

Маш жижигхэн, маш сонирхолтой 10 ном!

1. Анна Гавальда — "35 кило найдлага"

Франц зохиолч эмэгтэйн "35 кило найдлага" (“35 kilos d'espoir”, францаар) гэсэн яруу найргийн богино онцгой хэллэгийн ном нь амьдралын замын сонголт, хайрын хүч, үнэнч сэтгэлийн илэрхийлэл юм. Гэр бүлийн тухай, мөрөөдөл биелэх ёстой тухай өгүүлнэ. Номын 13 настай хүү “хүүхдийн” асуудлаа шийдэн гарц хайх бөгөөд түүнийгээ ч олдог. Хүүгээс суралцах зүйл насанд хүрэгчдэд ч хангалтай байгаа.

2. Агата Кристи — "Арван жижиг Негр"

Төрөхийн Миллер буюу хатагтай Агата Мэри Кларисса Маллоуэн анхны нөхрийнхөө овгоор Агата Кристи гэж алдаршсан зохилч эмэгтэй адал явдалт зохиолын сод төлөөлөгч бөгөөд түүний "Арван жижиг Негр" (“Ten Little Niggers”) номонд хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс алслагдсан нэгэн арлын эдлэн дээр тааралддаг... Хэн тэднийг ийш нь урив? Яагаад хэн нэгэн тэднийг хамгийн ер бусын аргаар дараалан хөнөөв? Яагаад болж буй хэрэг явдал хөгжилтэй хүүхдийн шүлэгтэй холбогдоно вэ?

3. Ричард Бах — "Жонатан Ливингстон нэртэй Цахлай"

Ричард Бахын ямар ч номонд нь урьдатгал, төгсгөл, намтар нь байдаггүй нь гайхалтай. Заавал байх хэрэгтэй юм уу даа. Ричард Бахын тухай хэрэгтэй бүгдээ бид “Жонатон Ливингстон нэртэй цахлай” (Jonathan Livingston Seagull) номноос нь мэдээд авчихна.

4. Франко Арминио - "Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд"

Өгүүлэгчийн өмнөөс амьсгал хураах агшингаа зурагласан хэдэн арван сурвалжлагууд. “Үхлээс минутын өмнө ганцаар тайван байсан олны нэг нь би” эсвэл “Булшны хөшөөн дээр над шиг нөхдийг эргүүлсэн урт сахалтайгаар дүрсэлдэг. Хэрхэн үхсэнээ ч би ойлгосонгүй” гэх зэргийн илгээлтээр  Франко Арминиогийн  "Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд" (Cartoline dai morti, италиар) ном дүүрээд зохиогчийн айдас, таашаал, эргэлзэшгүйг санаа бодлыг илэрхийлжээ. 

5. Рэй Брэдбери - "Багваахай цэцгийн дарс"

Арван хоёр настай хүүгийн гэгээлэг ертөнцөд ороод түүний хамт баяр хөөр, гуниг, таамаглал, түгшүүр зэргийн үйл явдлаар дүүрэн нэгэн зуныг өнгөрөө. Чи амьд, чи амьсгална, чи мэдэрнэ! гэсэн өдөр бүр шинэ нээлтэй зун таныг хүлээж байна. "Багваахай цэцгийн дарс" (“Dandelion Wine”, 1957) гэдэг Рэй Брэдберийн сонгодог зохиол нь дэлхийн уран зохиолын алтан санд оржээ.

6. Терри Пратчетт — "Илүү дутуу юмгүй муур"

Эхлээд үг байв. Тэр үг нь муур. Энэ эргэлзээгүй үнэнийг  мяугайн ард түмэнд бурхан өөрийн сурагч Терри Пратчеттаар дамжуулан хүргэжээ. Те́рри Пра́тчетт нэрээр алдаршсан сэр Те́ренс Дэ́вид Жон Пра́тчеттын муурын төрлийн  тухай номнол таныг хүлээж байна. Та муурны тухай бүгдийг  мэдээд авна. Муур юунаас бүтэв, тэдний дотор төхөөрөмжүүд, тэдэнд үйлчилдэг болон үйлчилдэггүй хуулиуд, юу идэж, юу уудгийг та мэдээд авна. "Тэнгүүдгүй муур”, “Илүү дутуу юмгүй муур” эсвэл “Жинхэнэ мяугайн төлөө” (“The Unadulterated Cat”)  гэх мэтээр нэрлэж болох номын үзүүлэнг сайжруулах гэж Английн гайхалтай график зураач Грей Жоллиифф ажилласан юм. Номондоо мөргөе! Мяу!

7. Алессандро Барикко - "Торго"

А.Бариккогийн “Торго” (Seta, 1996) роман нь ХХ зууны сүүлчийн хамгийн хурц тод Италийн бестселлер юм. Үйл явдал нь Японд өрнөж, XIX зууны сүүлчээр явагддаг. Ямар ч онгоц, угаалгын машин, сэтгэл судлал байхгүй гэдгийг зохиолч сануулж буй. За энэ тухай дараа нь ярьж болно биз дээ. Европ, Америкийг байлдан дагуулсан эмэгтэй хий үзэгдэл, гүйцэгдэшгүй хуял тачаалын  тухай нимгэн торго шиг туужийн талаар л энд өгүүлж буй.

8. Сергей Довлатов — "Чемодан"

Сергей Довлатов нь ХХ зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн хамгийн алдартай,  уншигддаг зохиолын нэг юм. Түүний тууж, өгүүлэл, тэмдэглэл нь олон хэл дээр орчуулагдаж, кино олон хувирч, сургуулиудад заагддаг. Дашрамд дурьдахад, “Овжин эр” гэсэн шог өгүүллийг нь Х.Мэргэн орчуулагч 13 настайдаа монгол хэлнээ хөрвүүлснийг аав нь “Тоншуул” сэтгүүлд хэвлүүлж байжээ. “Чемодан” зэргийн зохиолиуд нь гайхмаар инээдэмтэй, өр нэвтэлсэн гунигтай зохиолиуд нь аль эртнээс сонгодогууд болсон юм. “Хөлийн хуруунууд, толгойн чихнүүдээ хөлдөөв. “Өмнө нь уугаад өнөөдөр туулайн арьсан чихтэй малгай залгисан мэт”, “архидалтыг эмчилж болно харин архидах нь эмчилгээгүй” гэх мэтийн Довлотовын элэглэлийг шууд л бүх насаараа тогтоон санаж, номыг нь хэдэн арав дахин уншдаг. Хэзээ ч тэднээс залхахгүй.

9. Мартен Паж — "Би хэрхэн солиот болов"

"Би хэрхэн солиот болов" (Comment je suis devenu stupide - 2001) нь өнөөгийн залуу Францчуудын ухаан сэтгэлийг эзэмдэгч гуч гарч буй зохиолчийн анхны роман нь юм. Зохиогчийн үеийн залуу ухаантнуудын үеийнхний “зөв” амьдралд орж чаддаггүй нийтлэг асуудлыг хөндсөн “маанаглалд” хийсэн аялал нь энэ юм. “Ухаан нь өөрийн эзнээ аз жаргалгүй, ганцаардмал, ядуу болгодог бол ухаант дүр эсгэх нь мөнхийн амьдрал, сонины хуудас хувилагдаж, уншсан бүрдээ итгэдэг нийтийн бишрэлийг авчирна” гэж романы баатар үздэг. Пажийн номын нэгэн шүүмжид уг номыг “хүүхдийн гэнэн зан, насанд хүрэгчийн увайгүйн нэгэн зэргийн тунхаг” гэж нэрлэжээ. Уншигчид зохиогчийн хөнгөн бичлэг, овжин ухаан, зөгнөл, “чухал дүр эсгэхгүй” чадварт нь дуртай.

10. Энн Файн - "Алуурчин муурын өдрийн тэмдэглэл"

Таффи нэртэй муурын өмнөөс бичигдсэн энэ хөгжөөнтэй ном муур гэдэг амьтанд дуртай бүх насныханд сайхан бэлэг болно. (The Diary of a Killer Cat - 1994)  номондоо Энн Файн муурын хэлийг британи элэглэлийг хөнгөн маягаар маш дэгжин дамжуулан буулгажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 16 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 38 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 55 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 7 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 19 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 23 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 2 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top