x

Ё.Баатарбилэг: Сурах бичгийн хэвлэлт, тендерийн асуудлыг цэгцэлнэ

Сурах бичгийн хэвлэлт, хүртээмжтэй холбоотой асуудал жил бүр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл ирэх хичээлийн шинэ жилээс өмнө сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлыг цэгцлэхээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэлийн компаниуд болон үйлдвэр эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр сурах бичиг дүрэмт хувцастай холбоотой асуудлыг ийнхүү гуравдугаар сард хөндөж байгаа нь есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хэвлэлт, тендертэй холбоотой маргааныг цэгцлэх хангалттай хугацаа гэж үзжээ. Харин уулзалтын үеэр хэвлэлийн компанийнхан боловсролын сайдад санал, шүүмжлэлээ ярьсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсролын салбарт тулгамдаж буй, зайлшгүй шийдвэрлэх ажил бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангамж, агуулга, чанар, үнэ ханш зэрэг юм. Тодруулбал, нийслэлийн сурагчид дундаа нэг, орон нутгийн тухайд ангидаа 1-2 номтой хичээллэдэг, тендертэй холбоотой маргаан үүсдэг, хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг тухайд нь хэвлэдэггүй, хичээлийн жил дуусах гэж байхад хэвлэн нийлүүлдэг, үйлдвэрээс эцэг, эхийн гарт шууд хүрдэггүй, ченжээр дамждаг зэргийг шийдвэрлэхээр салбарын яам ажлаа эхлүүлсэн” гэлээ.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 600 мянга орчим хүүхэд суралцдаг бөгөөд төрөөс сурах бичгээр I-V ангийнхныг 100 хувь, VI-XII ангийнхныг 60 хүртэлх хувиар үнэ төлбөргүй хангадаг. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан 170 гаруй төрлийн сурах бичиг ашигладаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээнд хэвлэхэд 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтэй шаардлагатай гэсэн тооцоо гарсан ч төрөөс мөнгө төсөвлөөгүй.

Иймд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам эрэлхийлж эхлээд байна. Засгийн газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2014-2015 онд түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3.7 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Энэхүү төсвөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгийн нөхөн хангалтыг хийхээр төлөвлөсөн байна. Цаашид энэхүү хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тус банкинд хүргүүлсэн бөгөөд банкны төлөөлөлтэй ирэх сард уулзаж шийдвэрлэхээр болжээ.

Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна жил бүр хэл ам дагуулдаг сурах бичгийн чанар, ном устгахтай холбоотой асуудал дахиад гарахгүй гэдгийг албаныхан тодотголоо. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн агуулгыг насны онцлогт тохируулж давхцалыг арилгах юм байна.

Гэхдээ шинээр хэвлэгдэж дахин худалдаж авах явдал гарахгүй. Салбарын яамнаас Монгол хэл, түүхийн хичээлийн агуулгыг сайжруулахад онцгой анхаарах юм байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны хувьд стандартад нийцүүлж чанартай үйлдвэрлэж, үнийн хувьд уян хатан байх нөхцөлийг үйлдвэрлэгчидтэй ярилцлаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 16 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 38 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 55 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 7 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 19 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 23 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 2 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top