x

Монголын их сургуулиудыг Дэлхийд сурталчилж эхэллээ

Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын 7.13-т “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн” байхаар тусгасан. Тиймээс 2015 онд МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолоор “МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-г батлан бодлогын чиг хандлагаа өөрчилж бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилго болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд дэлхийн болон Азийн шилдэг 100 их сургуулиудын жишгийг судлах, олон улсын түвшинд их сургуулиудын чансааг тогтоодог байгууллагуудын шалгуурыг чиг болгож стратегийн төлөвлөгөөнд тусгасан юм.

Өнгөрөгч оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж зөвхөн МУИС бус Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлын үр дүн гарч дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа.

53611090_429763007566524_3603615167801196544_n-750x728

54255920_307481983299353_3339251087394734080_n-800x830

Wow-News-18-750x1061

Wow-News-19-750x1039

 

Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна.

“QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” цахим хувилбарыг https://www.qs-asia.com/e-book/tug/files/assets/basic-html/index.html#29, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Энэхүү цахим хувилбарыг дэлхий даяар 250,000 эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг.

Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар 4 дүгээр сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын тусгай ярилцлага нийтлэгдэх ба энэхүү сэтгүүл нь шилдэг их сургуулийн академик амжилт, судалгааны чиглэл, инноваци, гадаад харилцааны талаарх мэдээллийг онцолдог байна.

Монголын их сургуулиуд дэлхийд танигдаж, дэлхийд өрсөлдөх үүд нээгдлээ.

Эх сурвалж: МУИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 14 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 36 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 45 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 54 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 5 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 17 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 0 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top