x

Эрдэмтэд "Ахисан түвшний хими" номыг орчууллаа

Шинжлэх ухааны академийн Хими химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг “Олонлог” академи сургуулийн захиалгаар “Pearson Education” хэвлэлийн компаниас гаргасан Катрин Браун ба Майк Форд нарын зохиогчтой, 940 хуудас бүхий “Chemistry, advanced level” ахисан түвшний Хими номыг орчуулаад байна.

Тус орчуулгыг “Олонлог” академи сургууль Хими-1, Хими-2, Хими-3 гэсэн 3 боть ном болгон хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр шинэ номны нээлтээ хийж ШУА болон химийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад номынхоо дээжээс бэлэг барилаа. 

Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулсан, Олон улсын бакалаврын түвшинд бичигдсэн бөгөөд номыг зохиогчдын албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашгийн бус, сургалтанд хэрэглэх зорилгоор орчуулсан гэдгийг нээлтийн үеэр “Олонлог” академи  сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.   

Тус номыг орчуулах эрдэмтдийн багийг академич Х.Тэмүүжин ахалж ажилласан бөгөөд тэрбээр “Ном орчуулах санал хүлээж аваад  бид эхэндээ амаргүй ажил заасан хугацаанд гүйцэтгэж дийлэх болов уу гэж эргэлзэж байсан. Гэвч монголын хүүхдүүдийн төлөө, шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн төлөө ШУА-ийн судлаач бидний хийх ёстой ажил гэж бодоод зориглоод орсон. Олон эрдэмтэн, судлаач баг болж оролцсон ч амаргүй байсан. Жишээ нь,  химийн нэр томъёог монгол хэл дээр хүн бүр өөр өөрөөр бичдэг. Энэ байдлыг цэгцэлж  жигд  нэг нэр томъёогоор, ингэж орчуулъя гэж тохироод үгэн дээрээ эхэлж ажилласан. Амжилттай энэ ажлын ард гарсан баг болж ажилласан судлаач нартаа баярлалаа. Энэхүү ажлын санаачилж, хэвлүүлж олон нийтэд хүргэж буй “Олонлог” академийнхандаа талархаж байна.  Энэ бол монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж бодож байна” хэмээн номны нээлтийн үеэр ярьж байлаа.    

Олон улсын бакалаврын (ОУБ) өндөр түвшний химийн сурах бичиг нь суралцагсдын судлах гэж буй хичээлийн курст тусгайлан зориулсан бөгөөд гол хэсэг, нэмэлт өндөр түвшний (НӨТ) материал болон сонгон суралцах гэсэн 3 хэсэг хөтөлбөрийг агуулсан.

Ном нь хичээлийн чиглэлийн дагуу сэдэв болон сонголтод тулгуурласан үндсэн 18 бүлгээс бүрдэнэ. Үндсэн бүлгүүдийн агуулгын хувьд Химийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг тоон утга ба хэмжигдэхүүнүүд, Атомын бүтэц, Үелэх систем, Химийн холбоо, Энерги, Кинетик, Тэнцвэр, Хүчил ба шүлт, Исэлдэлт ба ангижралт, Органик хими, Хэмжилт ба үр дүн боловсруулалт, Орчин үеийн аналитик хими, Хүний биеийн биохими, Аж үйлдвэр болон технологи дахь хими, Эмт бодис ба эмийн бэлдмэл, Хүрээлэн буй орчны хими, Хүнсний хими, Органик химийн хөгжил зэрэг бүлгүүдээс тогтсон болно.

Бүлэг бүр тухайн сэдэв эсвэл сонгон суралцах чиглэлд нийцүүлсэн гол хэсэг болон нэмэлт ахисан түвшний материалыг агуулж байгаагаараа онцлогтой. Номын төгсгөл хэсэгт байгаа ‘Мэдлэгийн онол’ гэсэн бүлэг нь химийн шинжлэх ухааныг судлахад анхаарах чухал асуудлуудыг ойлгоход тусална. Түүнчлэн энэхүү номонд ашиглагдсан үгийн тайлбар хэсэг, дотоод үнэлгээ, өргөтгөсөн тайлбарын зөвлөгөө болон олон улсын бакалаврын химийн судалгааг амжилттай гүйцэтгэх стратегийн талаар зарим богино хэсгүүдийг оруулсан байна. Эцэст нь хариулт хэсэг байх ба үүнд дасгал ажлын, өөрийгөө сорих мөн бататгах дасгалын хариултууд бүгд багтсан нь суралцагсдын өөрийн сурснаа бататгахад ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү номыг химийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн сургуулийн сурагчид, анагаах ухаан, эм зүй, биологи, хөдөө аж ахуй, физик, газар зүй зэрэг байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, магистр, докторант, энэ салбарт ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ашиглахад бүрэн тохиромжтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 15 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 36 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 45 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 54 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 6 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 18 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 1 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top