x

Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банктай ногоон санхүүжилт, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний шилжилт, бүс нутгийн дэд бүтэц, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт, техникийн мэдлэг, олон улсын туршлагыг үр дүнтэй ашиглах чиглэлээр түншлэлээ улам гүнзгийрүүлнэ.

Сангийн дэд сайд Б.Хулан Люксембургийн Их Гүнт Улсад ажлаар айлчлах үеэр Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч хатагтай Гельсомина Виглиоттитэй уулзахдаа энэ тухай ярилцаж, Монголд хэрэгжүүлж буй, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, санхүүжилтийн үр ашиг, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Европын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр чухал түнш байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк хооронд Монголын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжихээр 2025 онд нэг тэрбум евро хүртэлх санхүүжилтийн санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг Сангийн яам мэдээлэв.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Улаанбаатарт зохион байгуулахтай холбогдуулан талууд цөлжилт, газрын доройтлыг багасгах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн ЕХОБ COP17 хуралд оролцож, Монголын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн зорилтыг дэмжих тухай ярилцлаа. Тухайлбал, “Аймаг, сумдын ногоон бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн авто зам, усан хангамж, ариутгах татуургын сүлжээ зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд ЕХОБ-ны зээл, буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ашиглах, төслийг эрчимжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Мөн Монгол Улсын ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг хөндөж, талууд ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн хэрэгсэл, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр татах, банкны салбараас хамааралтай санхүүгийн бүтцийг илүү тэнцвэртэй болгохыг хэлэлцлээ. Энэ хүрээнд ЕХОБ хөрөнгө оруулагчийн хувиар оролцдог Дэлхийн ногоон бондын санаачилгаар дамжуулан Монголын ногоон бондын зах зээлд олон улсын институцийн хөрөнгө оруулалт татах боломжийг ч хөндсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, дамжуулах сүлжээний өргөтгөл, хувийн хэвшлийн оролцоог нэмэх, нүүрсэнд суурилсан эрчим хүчний системээс ногоон эрчим хүч рүү үе шаттай шилжих санхүүжилтийн механизмын талаар ярилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top