x

Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлж буйгаа Сангийн сайд энэ үеэр онцолсон.

Тэрбээр, тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээн Сангийн сайд хэллээ.

 

Өнгөрсөн онд Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 119.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 443.5 тэрбум төгрөг, нийт 562.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 807.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн 81.8 хувийг урсгал зардал, 18.4 хувийг хөрөнгийн зардал, -0.3 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлж байгаа аж.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.1, 8.10.2 дахь заалтад тус тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг баталгаажуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 16 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 23 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 28 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 34 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 46 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 2 цаг 39 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 3 цаг 16 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 3 цаг 30 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 3 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 3 цаг 44 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 55 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 8 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 4 цаг 18 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 5 цаг 0 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 5 цаг 5 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 5 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 6 цаг 22 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна 23 цаг 14 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно 23 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top