x

Улсын нэгдсэн төсвийн орлого эхний 5 сард 13.5 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувь буюу 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувь буюу 960 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 5 сард 13 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 5.2 дахин өссөн байна.

Татварын орлого дээрх хугацаанд 10.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 6.4 хувь буюу 645.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын орлого 16.7 хувь буюу 346.2 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.8 хувь буюу 224.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 0.6 хувь буюу 19.7 тэрбум, онцгой албан татварын орлого 28.2 хувь буюу 134.8 тэрбум төгрөгөөр багасжээ.

Энэ оны эхний 5 сард татварын орлогын 30.5 хувийг орлогын, 23.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.7 хувийг нийгмийн даатгалын, 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.2 хувийг онцгой албан татварын, 12.8 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлэв. Орлогын албан татварын 62.6 хувийг ААНОАТ, 37.4 хувийг ХХОАТ-ын орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 5 сард 13 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувь буюу 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд урсгал шилжүүлэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувь буюу 352.4 тэрбум, хөрөнгийн зардал 72.5 хувь буюу 784.2 тэрбум, бараа үйлчилгээний зардал 17.5 хувь буюу 707.5 тэрбум төгрөгөөр өссөн нөлөөлжээ.

Энэ оны эхний 5 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 41, бараа үйлчилгээний зардал 36.6, хөрөнгийн зардал 14.4, хүүгийн зардал 4.3, татаас 3.7 хувийг эзэлж байна. Хөрөнгийн зардал дээрх хугацаанд 1.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 72.5 хувь буюу 784.2 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд барилга байгууламжийн зардал 87.2 хувь буюу 659.1 тэрбум, их засварын зардал 93.8 хувь буюу 36.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 49.8 хувь буюу 90.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top