x

Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар төлсөн бол 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилсан.

Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог.

Дээрх 5 сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах эрхийг, автотээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг тус тус хязгаарлах арга хэмжээг авахаар хуульд тусгасан байдаг.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн хамт төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал, хүсэлт хүргүүлнэ.

Тухайлбал, тухайн иргэний торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний нийлбэр нь 450 мянган төгрөгөөс доош бол албадан төлүүлэх, түүнээс дээш бол эрх бүхий албан тушаалтнаас нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг шүүхэд хүргүүлнэ.

Түүнчлэн, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солих хуулийн зохицуулалттай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 9 цаг 2 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 10 цаг 6 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 10 цаг 11 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 11 цаг 54 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 13 цаг 11 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 19 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 13 цаг 26 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 13 цаг 36 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 13 цаг 43 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 15 цаг 47 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 16 цаг 4 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 17 цаг 19 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 17 цаг 23 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 18 цаг 23 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 18 цаг 26 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 18 цаг 50 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 18 цаг 53 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 18 цаг 56 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 18 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 19 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top