x

Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Арабын нэгдсэн Эмират улс-Чехийн хамтарсан түнш "NWT Holding" компанийн ахлах дэд ерөнхийлөгч Ганеш Говин, гүйцэтгэх захирал Н.Ранганат нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

"NWT Holding" компани нь Арабын нэгдсэн Эмират улс болон Төв Европт эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий хүлэмжийн төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тус компанийн санал болгож буй хүлэмжийн шийдлүүд нь байгаль цаг уурын хүнд нөхцөл, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулагдсан юм байна. Жилийн турш тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгох урт хугацааны үйл ажиллагааны тогтвортой байдал, ухаалаг хяналт ба удирдлагын системийг бий болгосон технологийнхоо талаар Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд танилцууллаа.

Хүлэмжийн ашиглалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж, хэмнэлт гаргах, цаг уурын зохицуулалтын оновчтой удирдлага зэрэг технологиуд нь орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, бүс нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн дэд бүтцийг шинэчлэх зэрэг Монгол Улсын стратегийн өргөн хүрээний зорилтуудыг дэмжихэд хувь нэмэр оруулах боломжтой аж.

Мөн тус компани төсөл хэрэгжүүлэх явцад Монголын компаниудтай хамтран ажиллаж, ноу-хау буюу туршлага, мэдлэг дамжуулах болон орон нутгийн инженер, оператор, техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санал тавив.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэхүү дөрвөн улирлын хүлэмжийн технологийн талаарх мэдээллийг хувийн хэвшлүүдэд дамжуулан, дэмжин ажиллах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hugo Relish (212.58.121.136)
    All i wanted in life was to make money any which way but i told myself i was never going to be involved in illegal business of any sort, i also wanted to invest and investing in the forex world was easy money, i upped on telegram and came across a company at first investment was going smoothly as expected until a lot of my money was involved and i started feeling skeptical asking a lot of questions about the money i sent and they were still asking for more then i realized i fell in the wrong hands, devastated i went to my family explaining the situation to them, my sister told me to send a mail to macprivateinvestigators@gmail.com explaining everything and they helped me recover all my money and it still feels unreal, their professionalism is unmatched and i just can not keep shut about it.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top