x

Дэлхийн Банкны санхүүжилтээр 368 км авто зам, 876 метр гүүрийг шинэчилнэ

Дэлхийн Банкны санхүүжилтээр “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд улсын чанартай авто замын ачаалал их хэсгийг шинэчлэх, нийт 368 км хатуу хучилттай авто зам, 7 байршилд 876 урт метр гүүрийг засаж шинэчлэхээр төлөвлөжээ.

Үндсэн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлээр ажиллаж байгаа талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержитай уулзах үеэрээ ярилцаж, зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн Банкнаас манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдолтой зам, тээврийн салбарт хөрөнгө оруулж, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад талархаад, Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийн талаар ярилцаж, тус бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих гүүрэн байгууламжуудын барилгыг ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулав. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 270 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн тухай ч ярилцсаныг ЗТЯ мэдээлжээ.

Уулзалтын үеэр иргэний нисэхийн салбарын тухайд энэ онд олон улсын шууд нислэг хүлээн авах зорилго тавьж Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг өргөтгөхөөр Чех улсын “Транскон электроник системс” компанийн мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтран ажиллах талаар тодорхой санал солилцоод байгаагаа ч дуулгасан юм.

Дэлхийн Банкнаас авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд холбогдох санхүүжилт олгох боломжтойг мэдээлж, энэ хүрээнд хийх бэлтгэл ажил, холбогдох албан бичгүүдийг богино хугацаанд цэгцлэхийн хэрээр ажил эрчимтэй үргэлжлэхийг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top