x

Барилгын салбарын даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцлээ

Барилгын салбарт даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар даатгуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, нөхөн төлбөр олголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлснийг МҮХАҮТ мэдээлэв. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Л.Энхнасан, П.Ганзориг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав оролцож, даатгалын салбарын шинэчлэлийн зорилго, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгч, салбарын төлөөллийн саналыг сонсжээ.

Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат ярихдаа, “Барилгын салбарын даатгагчийн баталгаа, үйлчилгээ, хууль эрх орчныг сайжруулах, барилгын компаний санхүүг дэмжих, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх, ногоон даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх, даатгагчийн баталгааны эрэлт, нийлүүлэлтийг холбох, хамтын ажиллагааны нөхцөлийг уян хатан байлгах талаар даатгалын компани, баталгааны зах зээлийг зохицуулах Хамтын зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа. Даатгалын компаниуд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай мэдээллээ нээлттэй хуваалцах дундын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхээр зорьж байгаа”-г онцлов. Ингэхдээ олон улсын сайн жишгийг нутагшуулах, барилгын салбарт зураг төсөл боловсруулахаас эхлэн барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэлх бүх шатанд даатгал нэвтрүүлж, энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчныг оролцогч талуудын эрх ашгийг ханган боловсронгуй болгох шаардлагатайг тодотгожээ.

Барилгын салбар баталгааны даатгалын 75 хувийг эзэлдэг ч 80 гаруй тэрбум төгрөгийн баталгаанаас 400 орчим саяыг гаргасан нь эрсдэл бага байгааг харуулж байна. Иймд шимтгэлийн хувь хэмжээг багасгах, мөн бодит жишээгээр урьдчилгаа төлбөрийн баталгааг богино хугацаанд хаасан тохиолдолд үлдэгдэл шимтгэлийг буцааж зохицуулах боломжийг судлах саналаа оролцогчид хэлэв. Мөн барилгын салбарт гүйцэтгэл, тендер, урьдчилгаа төлбөр, чанарын гэсэн дөрвөн төрлийн баталгаа байдгаас эрсдэл бага баталгаануудад шимтгэлийн бодлогыг уян хатан болгох шаардлагатай байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top