x

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллаж, салбарын удирдлагууд, ажилтнуудтай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Дархан-Уул аймгийн ХХААГ болон МЭГ-ын удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, товч мэдээлэл хийв.

Сайд Ц.Идэрбат салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, аймгуудын хөдөө аж ахуйн газруудын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, анхан шатанд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг тогтвор, суурьшилтай ажиллуулах, мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, татаасыг үр дүнтэй болгох, төсөл, хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тавьсан санал, хүсэлтүүдийг хүлээн авч тодорхой хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн Мал эмнэлгийн газрын барилгын асуудлыг шийдвэрлэхээ хэллээ.

Дархан-Уул аймаг 2025 онд 163,327 толгой мал тоолуулсан бөгөөд 1,275 малчин өрх, мал бүхий 774 өрхтэй байна.

Тус аймагт

Мөн тахианы аж ахуй 2, гахайн аж ахуй 25, зөгийн аж ахуйн 145 бүл тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлд бодит хувь нэмэр оруулж байна.

2025 онд нийт 34.2 мянган га талбайд тариалалт хийж, 50.1 мянган тонн ургац хураан авчээ. Ургацын бүтцээр нь авч үзвэл хүнсний ногоо 84.1 хувийг эзэлж, 41.4 мянган тонн ургац хураан авсан нь дотоодын хүнсний хангамжид томоохон хувь нэмэр болжээ. Мөн 6.9 мянган тонн улаанбуудай, 1.8 мянган тонн төмс хураан авсан байна.

2025 онд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 58 иргэнд нийт 148 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Цаашид усалгаатай талбайг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, борлуулалт болон экспортын орчныг сайжруулах, хүнсний ногооны үр үржүүлгийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах талаар ХХААГ-аас санал хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top