x

Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна

ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 онд 86,9 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэснээс төвийн бүсэд 9,6 хувь нь ногдож байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн тоог бүс, аймгаар нэгтгэсэн мэдээллээс харахад улсын хэмжээнд 82471 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас төвийн бүсэд ААН-үүдийн 8,4 хувь буюу 7925 ААН, үүнээс Дархан-Уул аймагт 1821 буюу 1,9 хувь, Сэлэнгэ аймагт 1567 буюу 1,6 хувь, Төв аймагт 1054 буюу 1,1 хувь нь байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн салбарт 2025 онд нийт 15.0 мянган өрх, 1.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн 33.3 хувь, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 48.0 хувь нь төвийн бүсэд ногдож байна.

Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас Сэлэнгэ аймагт 339, Төв аймагт 288, Дархан-Уул аймагт 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн улсын хэмжээнд 15,023 тариалан эрхлэгч өрхтэй бөгөөд үүнээс Сэлэнгэ аймагт 2044, Төв аймагт 1742, Дархан-Уул аймагт 503 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.

Төвийн бүсийн тариалангийн салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх байр суурийг харьцуулж үзвэл улсын хэмжээний нийт тариалсан талбайн 59,6 хувь нь төвийн бүсэд ногдож байна. Хураан авч байгаа ургацаар тооцвол үр тарианы 50 хувь буюу 167.3 мянган тонн, төмсний 50,3 хувь буюу 82.2 мянган тонн, хүнсний ногооны 50,2 хувь буюу 182.7 мянган тонн, тэжээлийн ургамлын 50,2 хувь буюу 102.2 мянган тонн, техникийн ургамлын 50 хувь буюу 19.0 мянган тонныг тус тус хураан авч байна.

Энэ нь бүс нутгийн хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд газар тариалангийн салбар онцгой чухал хувь нэмэр оруулж буйг харуулж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top