x

Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжинэ

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Үүнийг баталгаажуулж, “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев гарын үсэг зурлаа.

ЭЗХЯ, Евразийн эдийн засгийн комисс хамтран цахим уулзалт зохион байгуулах үеэр Евразийн эдийн засгийн комиссоос ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс тус хэлэлцээрийг дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон баталалсан албан ёсны нот бичгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваад гардуулан өгчээ.

Талууд “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал”-ыг баталгаажуулж, энэ дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлснийг ЭЗХЯ мэдээлэв.

Дээрх хэлэлцээр нь Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд илүү таатай нөхцөлөөр экспортлох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны саад тотгорыг багасгах, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох оролцоог нэмж, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Цахим уулзалтад ЭЗХЯ, Евразийн эдийн засгийн комиссын удирдлагууд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсад суугаа ОХУ, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top