x

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх "Нутагтаа эзэн-100:1000" төслийг нээлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Атар-4" Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих "Нутагтаа эзэн-100:1000" төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.

Тухайлбал, Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрч, малын ашиг шим буурснаас отор нүүдэл хийхээс өөр аргагүй болсон, малын өвчлөл нэмэгдсэн гээд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсан. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдэх гэж явдаг байсан бол одоо цогцоор нь шийдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэ бол амьдрал, практик дээр хэрэгжээд бодитой үр дүн нь гарсан төсөл. Үүнийг улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт нэвтрүүлье гэдэг том зорилго тавьж байгаа. Төсөл хэрэгжих аймаг, сум, багийн Засаг дарга нар орон нутагтаа малчдаа зөв удирдаж, манлайлан ажиллаасай гэж хүсэж байна.

"Нутагтаа эзэн 100:1000" төсөл эдийн засаг, нийгмийн олон чухал үр өгөөжийг авчирна. Малын эрүүл мэнд, чанарт ахиц гарч, малын ашиг шим сайжирснаар малчин өрхийн орлого нэмэгдэнэ, залуус өсөж төрсөн нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрөх хүсэл сонирхол сэргэнэ. Байгаль, цаг уурын эрхшээлд бус өөрсдийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр тогтвортой мал аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ.

Ирэх намар есдүгээр сарын 15 гэхэд энэ төслийн эхний үр дүн гарна. Дараа жилийн хавар бид төсөл хэрэгжих 17 аймаг, 25 багийн тоог 160 баг болгож нэмэгдүүлнэ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт хэрэгжүүлнэ. Ингэж чадвал мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт том ахиц гарна. Малын ашиг шим, түүхий эдийн чанарт дэвшил гарна. Эцсийн дүнд нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ.

Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл нэгэн сэтгэлээр хамтарч ажиллаж гэж уриалж байна. гэж ХҮНС, ХӨДӨӨ АХ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top