x

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсан.

Хууль баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийлээ.

Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэдгийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлынхаа эхэнд онцлохын зэрэгцээ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэдгийг мэдэгдэв.

Монгол Улс, ОХУ-аас эрчим хүчээ авсаар ирсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл цаг хугацаандаа ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие даах ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох санхүүжилтийн боломжийг бий болгов. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломж бүрдэнэ гэдгийг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ тодотгосон юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Иймд Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ гэв.

Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөгийг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан байсан. Дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Гэтэл Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байв. Мөн дээрх хоёр төслөөс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байсан юм. Энэ хүрээнд хоёр төслийг сонгож нэг удаагийн зохицуулалттай энэхүү хуулийг баталсан гэдгийг онцолж байв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top