x

ХХААХҮЯ-ны төлөөлөл Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, төмсний тариалалтын явцтай танилцлаа

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, төмсний тариалалтын явц болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцаж байна.Ажлын хүрээнд төмс тариалагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсож, төмсний үр үржүүлгийн тогтолцоог боловсронгуй болгох, усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.Мөн усны хэмнэлттэй дуслын усалгааны технологийг төмсний тариалалтад үе шаттайгаар нэвтрүүлэх, үрийн аж ахуйн тогтолцоог дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг онцлов.Газар тариалан эрхлэгчдээс гарсан саналыг үндэслэн ойрын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах боломж, техник технологийн шийдлийн талаар салбарын хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран төмс, хүнсний ногооны тариаланд дуслын усалгааны системийг нэвтрүүлж буй туршлага, сайн жишээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Талбайн өдөрлөг" зохион байгуулахаар боллоо.Төв аймагт төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 94 аж ахуйн нэгж, 7000 гаруй тариаланч ажиллаж байна. Жаргалант сум нь улсын хэмжээнд нийлүүлж буй төмс, хүнсний ногооны 60 шахам хувийг дангаараа хангаж буй стратегийн ач холбогдол бүхий газар тариалангийн бүс нутаг юм. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top