x

Улаанбаатар болон шинэ нисэх буудлыг холбох төмөр замын төслийн судалгааг хэлэлцлээ

Улаанбаатар-“Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг холбох төмөр замын төслийн маршрут сонголт, өртөө, холболтын зангилааны төлөвлөлт, газарзүйн онцлог, зам дагуух саад тотгорыг судлах талаар санал солилцож, мэргэжлийн зөвлөмжийг хэлэлцлээ.

Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Японы “Oriental Consultants Global” группын төмөр замын судалгааны багийнхныг хүлээн авч уулзах үеэрээ ярилцан, санал зөвлөмжүүдийг нэгтгэж, төслийн судалгааг илүү боловсронгуй болгож, дахин уулзахаар тогтсоныг ЗТЯ мэдээлэв.

Талууд “Чингис хаан” ОУНБ-ын төмөр замын шугамын хөгжлийн төлөвлөлтийн судалгаа”-ны хүрээнд мэдээлэл солилцож, төслийн явц, хамтын ажиллагаа, мөн Улаанбаатар орчимд MRT хөнгөн галт тэрэгний төсөл хэрэгжүүлэх, талбайн судалгаа, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдэл, нийслэлд нэвтрүүлэх боломжтой япон технологийн талаар ярилцлаа.

Сайд Б.Дэлгэрсайхан энэ оны хоёрдугаар сард Япон Улсад албан айлчлал хийхдээ төмөр замын дээрх төслийн танилцуулга судалгааг хийж өгөх хүссэнээр судалгааг Японы Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр “Oriental Consultants Global” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь төслийн ТЭЗҮ, зураг төслийн стандарт боловсруулах дэмжлэг, суурь зураг төсөл, барилгын ажлын хяналт, орчмын хөгжлийн дэмжлэг, ашиглалт, засвар арчлалтын зөвлөмж боловсруулах, төслийн хөгжүүлэлтийн урьдчилсан судалгааг хийхээр төлөвлөжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ төмөр зам нь тойрог шугам байх, эсвэл зөвхөн баруун чиглэлд үйлчлэх хувилбарыг судлах, мөн нийслэл рүү орж ирэх шугамын төлөвлөлтийг шинэ нисэх буудал, Хүннү хотын хөгжилтэй уялдуулах шаардлагатайг онцлоод, баруун талаараа Буянт Ухаа нисэх буудалтай холбох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх чиглэлийг хотын хөгжилтэй хэрхэн уялдуулах тухай санал солилцсон байна.

Уулзалтад тус компанийн төмөр замын төлөвлөлтийн инженер, багийн ахлагч Шимизү Такаши, багийн дэд ахлагч бөгөөд өртөөний төлөвлөлтийн инженер Урамото Шохэй, төслийн бэлтгэл ажил хариуцсан инженер Б.Доржханд нар оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top