x

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг хэлэлцлээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын "Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд" компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын "Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд" компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди болон Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Мурали КБВС нарын зүгээс Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явц дуусах шатандаа орж байгааг яриандаа дурдаад тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг хүсэв.

Сайд Г.Дамдиннямын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад Засгийн газар, УИХ-аас холбогдох шийдвэрийг яаралтай гаргуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монгол Улсад хэрэгжиж буй анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой болохыг яриандаа дурдав.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь гадаадаас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах зорилготой бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд маш чухал болохыг уулзалтын үеэр онцлов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 1 цаг 24 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 1 цаг 31 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 1 цаг 36 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 42 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 1 цаг 54 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 3 цаг 47 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 4 цаг 24 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 4 цаг 37 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 4 цаг 45 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 4 цаг 51 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 1 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 5 цаг 3 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 16 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 5 цаг 26 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 6 цаг 8 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 6 цаг 13 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 6 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 7 цаг 30 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top