x

“Оюутолгой” ХХК ус бохирдуулсны төлбөрөө нөхөж төлөхөөр боллоо

Татварын ерөнхий газрын нэхэмжлэлээр “Оюутолгой” ХХК-д холбогдуулсан ус ашигласны төлбөр, Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, Усны газраас энэ оны нэгдүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөгдөөгүй өнөөг хүрчээ.

Иймд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзан ус бохирдуулсны төлбөр төлөхтэй холбоотой үүссэн асуудал, газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирсныг БОУАӨЯ мэдээлэв.

Сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмждэг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна. Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал. Энэ утгаараа ус бохирдуулж, ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудлыг шийдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.

Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэх юм.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлыг “Рио Тинто”, “Оюутолгой” компани нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатайг онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top