x

БОУАӨ-ийн сайд "Оюутолгой"-н удирдлагуудтай уулзаж, усны төлбөрийн асуудлыг шийдвэрлэлээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, "Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нартай уулзаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөртэй холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх, газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, мөн СОР17 хурлыг дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалт 2026 оны тавдугаар сарын 08-нд болжээ. "Оюутолгой" ХХК-ийн хувьд Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, Үндэсний аудитын газрын албан шаардлагын хүрээнд 4.8 тэрбум төгрөг, түүнчлэн Усны газрын 2026 оны I улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022-2025 оны ус бохирдуулсны төлбөрийг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн асуудлыг талууд хэлэлцэн, шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир, "БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна" хэмээн онцоллоо.

Мөн ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөн төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэн шийдвэрлэгдэхээр болсон нь чухал алхам болсныг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах СОР17 хурлын хүрээнд "Рио Тинто", "Оюутолгой" компаниуд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Уг хурлаар хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, холимог санхүүжилт татах, туршлага солилцох боломж бүрдэхийг талууд онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top