x

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Жахан Шамсиевыг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус банк нь манай улсын эрчим хүчний салбарт чухал түнш гэдгийг Б.Найдалаа сайд онцлоод, хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Эрчим хүчний салбарт хамтарсан, дамжуулан зээлдүүлэх гэхчлэн санхүүжилтийн бүхий л хэлбэрийг дэмжинэ. Томоохон төслөөс гадна иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ногоон зээл олгох боломж бүрдүүлэхийн тулд тэдэнд хүргэх санхүүгийн схемийг шинээр зурах шаардлагатай байгаа. Энэ салбарт богино, урт хугацаанд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн механизм чухал үүрэгтэй тул цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна" гэлээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь манай улсад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дулаан хангамж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд санхүүжилт болон бодлогын дэмжлэг үзүүлж байгаа билээ. Тухайлбал, "Сайншанд салхин парк", "Цэций салхин парк", "Салхит салхин цахилгаан станц", "Бөхөг нарны станц", "Говь нарны станц"-ын төсөлд зээлийн хөрөнгө оруулсан юм.

Өдгөө мөн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээр нь:

  1. Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээ 220.04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын “Сайншанд” дэд станц, 220/110/35 кВ-ын “Чойр” дэд станцын өргөтгөлийн төсөл
  2. Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ 196.5 км урттай ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл
  3. Сайншанд-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ 204.6 км урт ЦДАШ, 220/22 кВ-ын “Цагаансуварга” дэд станцын өргөтгөлийн төсөл
  4. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл (гүйцэтгэл 85%) юм. 

Уулзалтын үеэр дээрх төслүүдийн явц, хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хөндөн ярилцлаа. Жишээлбэл, Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээ 220,04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын "Сайншанд" дэд станц, 220/110/35 кВ-ын "Чойр" дэд станцын өргөтгөлийн төслийн хувьд барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулж, эдийн засгийн хамгийн ашигтай санал ирүүлсэн "Jiangsu Zhongtian Technology" компанид гэрээ байгуулах эрх олгосон. Гэвч худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гарсан тул гэрээ байгуулах явц тодорхой хугацаагаар хойшлоод буй ч төслийн барилга угсралтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Эрчим хүчний яамнаас дуулгав.

Уг төслийг хэрэгжүүлснээр Сайншанд дахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн болон Өмнөд бүсийн сүлжээнд нийлүүлэх чухал ач холбогдолтой. Мөн Төвийн бүсийн болон Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломж бүрдэхээс гадна Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Сайншандын аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм. Дээрх төслүүд нь энэ мэтчилэн өндөр ач холбогдолтой тул хэрэгжилтэд нь анхаарахаа салбарын яамнаас илэрхийлэв. Түүнчлэн цаашид хил дагуу шинэ эх үүсвэр барих, ногоон шилжилт хийхэд ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж боломжтой талаар судлахыг ЕСБХБ-наас хүслээ.

Тус банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев "ЕСБХБ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хамгийн анхны салхин цахилгаан станц барихад зориулж санхүүжилт олгож байсан. Бид Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, сүлжээг өргөтгөхөд зориулан хөрөнгө оруулахад төвлөрөн ажиллаж байна. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахад төсөл хэрэгжүүлэгчдэд туслах нь чухал байгаа. Бидний зүгээс цаашид шаардлага хангах төслүүдэд санхүүжилт олгоход бэлэн" хэмээн тодотгов гэж Эрчим хүчний яамнаас мэдэээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top