x

Монгол, Хятад улсууд тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол улс, БНХАУ тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил дамнасан тээвэр, логистикийн үр ашгийг нэмэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлэхэд хамтран ажиллана.

Энэ тухайд санал нэгдэж буйгаа ХБНГУ-ын Лайвциг хотноо зохион байгуулж буй Олон улсын тээврийн форумын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Тээврийн дэд сайд Ли Ян нар уулзах үеэрээ илэрхийлснийг ЗТЯ мэдээлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын авто тээвэр, иргэний нисэх, төмөр зам, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил дамнасан тээврийн нөхцөлийг сайжруулах, худалдаа, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбоотой улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн тоог нэмэх тухай санал солилцлоо.

Авто тээврийн салбарын хүрээнд Засгийн газар хооронд 2023 онд шинэчлэн байгуулсан “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг сайд танилцууллаа. Тодруулбал, хоёр улсын хооронд болон дамжин өнгөрөх олон улсын авто тээврийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн ч монгол жолооч нар БНХАУ-ын нутаг дэвсгэрт жолоочийн даатгалд хамрагдах, зөвшөөрлийн бичгийн хэрэглээ, хилийн бүртгэлийн зохицуулалт тодорхойгүй байгаа нь тээвэр хийхэд хүндрэл учруулж байгааг уламжилж, асуудлыг шийдэхэд дэмжлэг хүсэв. Мөн монголын тээвэрлэгчид БНХАУ руу аюултай ачаа тээвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа талаар ярилцсан байна.

Иргэний нисэхийн салбарын хүрээнд Монгол Улс, БНХАУ хоорондын “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн давтамжийг нэмэхийг ч хэлэлцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top