x

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сонсов.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд энэ жил нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлтийг ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна гэв.

Мөн үүнээс салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад, энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ. Одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гараад байна. Үүнээс гарт олгогдсон нь 5.9 тэрбум төгрөг гэж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банкны удирдлагуудтай уулзаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж ажиллах, зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хяналтын гэрээ байгуулсан болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ил тод мэдээлэхээр болсон хэмээн танилцуулгад дурдсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 20 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 20 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 21 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 25 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 17 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 21 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 21 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 24 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 25 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top