x

Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа

Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоог бий болгох, баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна, Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн шийдвэр гаргасныг онцоллоо. Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцууллаа.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Татварын шатлалыг зөөлрүүлж 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг нэвтрүүлнэ. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөж, илүү олон бизнесийг дэмжинэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд:  НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож, импортын бараанд ногдуулсан НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь буцаан олгож, бодит орлогыг хамгаална. Мөн 1 тэрбум төгрөг хүртэлх үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулах хялбаршуулсан горимыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн иргэд өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвараас чөлөөлж, амьдрах орчноо сайжруулах боломжийг татварын бодлогоор дэмжинэ.

Татварын ерөнхий хуулийн хүрээнд: Зөвхөн татварын ачааллыг бууруулаад зогсохгүй, татварын орчныг илүү шударга, уян хатан болгож тайлан засварлах хугацааг 24 сар болгон сунгаж, бизнес, иргэдэд алдаагаа засах боломж олгохоор төсөлд тусгажээ.  Тус үеэр төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа. Үүнд:

НЭГ. ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

 “Эрдэнэс Таван толгой” ХК;

“Оюутолгой” ХХК;

“Монголын алт МАК” ХХК;

“ХААН банк” ХК;

 “Энержиресурс” ХХК;

“Саусгоби сэндс” ХХК;

“АПУ” ХК;

 “Голомтбанк” ХК;

 “Худалдаа хөгжлийн банк” ХК.

ХОЁР. ТОМ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Хангад-Эксплорэйшн” ХХК;

“Хүрэн толгой коал майнинг” ХХК;

“Тавантолгой” ХК;

“Хасбанк” ХК;

“Мобиком корпораци” ХХК;

“Эрдэнэс алт ресурс” ХХК;

“Барло ворлд монголиа” ХХК;

“М Си Эс кока кола” ХХК;

“Трансвест монголиа” ХХК;

“Юнител” ХХК.

ГУРАВ. ДУНД СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Смартложик” ХХК;

“Гофро” ХХК;

“Хонгор баян транс” ХХК;

“Цэцзам пласт” ХХК;

“Премиум палас” ХХК;

“Жавхлант жолоо” ХХК;

“Энхийн шүүдэр” ХХК;

“И Эс Би Би Өү” ХХК;

“Говийн илч тээвэр” ХХК;

“Ихшүүдэргэнэ импорт” ХХК.

ДӨРӨВ. ЖИЖИГ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Талын алтан жолоо” ХХК;

“Мот капитал” ХХК;

“Тотал экспресс лайн” ХХК;

“АБИКО фүүдс” ХХК;

“Эм Эн иновейшн глобал смарт технологи” ХХК;

“Өнөр механикал трейд” ХХК;

“Хайрхан авто сервис” ХХК;

“Солар повер монголиа” ХХК;

“САММИТ” ХХК;

“Гранд як” ХХК.

ТАВ. БИЧИЛ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Сэндвик монголиа инженеринг солюшнс” ХХК;

“Номин хайпермаркет баруун бүс” ХХК;

“Фор сийзн гарден” ХХК;

“Москвакомплекс” ХХК;

“СЭТ грийн фьючерс” ХХК;

“Таван богд тек” ХХК;

“Асира” ХХК;

“Коаллайн майнд” ХХК;

“Ганбармат” ХХК;

“Од мөнх амжилтын эхлэл” ХХК юм. 

Засгийн газрын 2000 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Монголын татварын алба уг өдрийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор энэ сарын 4-8-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top