x

Утсаар ярихад хамгийн түгээмэл ашиглагддаг 30 Англи үг хэллэг

Гадаад хэл сурч байгаа хүнд утсаар ярих нь нүүр нүүрээ харан ярилцахаас хавьгүй хэцүү байдгийг та бүхэн биеэрээ мэдэрч байсан байх. Учир нь утсаар ярих үед нүүр нүүрээ харан ярьж байгаатай адил нөгөө хүнийхээ нүдний харц, нүүрний хувирал, дохио зангаа, биеийн байрлал, хөдөлгөөнийг харах боломжгүй байдаг бөгөөд хэлэх гэсэн зүйлээ зөвхөн үг, хэл яриагаар дамжуулах, буцаад цаад хүнийхээ хэлсэн зүйлийг зөвхөн сонсож ойлгох хэрэгтэй болдог.

Харин нүүр нүүрээ харан ярилцаж байгаа тохиолдолд нөгөө хүнийхээ нүүрний хувирал, харц, дууны өнгөөр цаад хүн нь ойлгосон эсэхийг төвөггүй мэдэхээс гадна, дохио зангаагаар маш их мэдээллийг хоорондоо солилцож байдаг билээ.

Ингээд та бүхэнд утсаар ярихад хамгийн их хэрэглэгддэг 30 хэллэгийг танилцуулж байна.

Утсаар ярихад хамгийн их хэрэглэгддэг 30 хэллэг

Ярьж эхлэх үед

Is John there, please?

Жон байгаа юу?

Is John in?

Жон гэртээ байна уу??

May I please speak to John?

Жонтой ярьж болох уу?

This is Anna calling for John.

Анна байна. Жонтой яръя.

Could I have extension number 710?

710-руу холбож өгнө үү?

May I ask who’s calling, please?

Хэн залгаж байна вэ?

I’m calling to make a reservation.

Би захиалга өгөхөөр залгаж байна.

Яриагаа үргэлжлүүлэх үед

John speaking. How can I help you?

Жон байна. Танд юугаар туслах уу?

Speaking.

Би байна.

This is John.

Би Жон байна.

One moment, please.

Жаахан хүлээгээрэй.

Just a moment, please.

Түр хүлээгээрэй.

Please hold.

Утсаа түр барьж байгаарай.

Hang on a sec. I’ll get John.

Утсаа түр барьж байгаарай. Би Жоныг дуудъя.

Зурвас үлдээх үед

Can you tell John that Anna called? He can reach me at 333-33-33.

Та Жонд Анна залгасан гээд дамжуулаад өгөхгүй юу? Надтай 333-33-33 дугаарлуу залган холбогдож болно.

Can you tell John to call me by Skype tonight?

Та Жонд өнөө орой над руу skype-аар залга гээд хэлээд өгөөч?

Great! I’ll let him know you called.

Таны залгасан гэдгийг түүнд хэльеэ.

I’ll pass on the message.

Би дамжуулах болноо.

Ойлгохгүй байгаа үед

Could you repeat your last phrase, please?

Сүүлийн үгээ давтаад хэлээч?

The line is very bad ... Could you speak up please?

Сүлжээ муу байна. Та чанга ярьж болох уу?

Could you please slow down?

Та бага зэрэг удаан ярьж болох уу?

There's a lot of background noise here. I'm afraid I can't hear you.

Энд их чимээ шуугиантай байна. Би таныг сонсож чадахгүй байна.

Sorry, I did not catch that.

Уучлаарай ойлгосонгүй.

Ярьж дуусах үед

Okay. Take care. Bye.

За биеэ бодоорой баяртай.

Thank you. Goodbye.

Баярлалаа баяртай.

Эх сурвалж: ENGLISH-MAESTRO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 47 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 9 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 18 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 27 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 38 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 47 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 50 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 55 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 58 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 33 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top