x

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлж, хөгжүүлэх асуудлыг олон жилийн өмнөөс хөндөж, Засгийн газраас энэхүү хуулийн төслийг боловсруулж, 2025 оны эхэнд өргөн мэдүүлсэн. Яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг Ерөнхий сайд ирүүлсэн учраас хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж, олон нийтийн саналыг авч эхэлсэн гэв.

Манай улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар 11 салбарт 109 компани үйл ажиллагаа явуулж бгаагаас 86 толгой компани. Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай 99 компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг тооцож үзэхэд хөрөнгийн өгөөж болон өр төлбөр 40 хувь нь эрсдэлтэй түвшинд, 23 хувь нь дунд эрсдэлтэй түвшинд, 20 хувь нь эрсдэлтэй түвшинд байна. Төрийн өмчит 99 хуулийн этгээд нь 5.8 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт бүрдүүлсэн нь нийт төсвийн орлогын 24 хувийг эзэлж байна. Мөн улсын төсвөөс 70 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан нь улсын төсвийн зарлагын 1.3 хувийг эзэлж байна. Эдгээрээс борлуулалтын орлогоороо “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МИАТ” ТӨХК тэргүүлж, нийт 17.4 их наяд төгрөг буюу төрийн өмчит компаниудын борлуулалтын орлогын 73.5 хувийг бүрдүүлсэн. 2023 оны жилийн эцсийн байдлаар 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажилласан, алдагдлын дүн 150 тэрбум төгрөг аж.

Засгийн газрын төлөөллийн танилцуулгад дурдсанаар бол төрийн өмчит компани ашиггүй эсвэл бага ашигтай, санхүүгийн сахилга бат сул, зардал хэт өндөртэй, үндсэн үйл ажиллагаанаас гадуур нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хэрэгжүүлдэг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Алдагдалтай ажилласан 9 төрийн өмчит компани гүйцэтгэх удирдлагад үр дүнгийн урамшуулал олгосон, мөн 107 хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүдэд хууль, журам зөрчин цалин, урамшуулал олгожээ. Олон улсын байгууллагуудаас компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах, компанийн сайн засаглалын зарчим, удирдамжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалын зарчим”-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хүндэтгэн, төлөөлөн удирдах зөвлөл хариуцлагаа үүрэхийг нь зөвшөөрөх, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад оролцохоос зайлсхийх, төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлсон зорилтдоо хүрэхээр хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахыг Засгийн газар зөвшөөрөх нь зүйтэй” гэжээ. Дэлхийн банкнаас 2024 оны долоодугаар сард өгсөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн бодлогын голлох зөвлөмжүүдэд “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл болон төсвийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах эхний алхмын хүрээнд компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх” шаардлагатай талаар дурдсан. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Тони Блэйр Институтын багаас Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компанийг шинэчлэхийн тулд зохицуулалт хийх, өөрчлөх, сайжруулах гэсэн гурван талт стратегийг хэрэгжүүлэх боломжтойг зөвлөсөн. ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгож, төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани зарчмын дагуу тооцсон дүнгийн аль өндөр дүнгээр төсөвт ногдол ашиг хуваарилна. Компанийн тухай хуульд буй алтан хувьцааны талаарх зохицуулалтыг тусгах шаардлагатай хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга танилцуулав.

Хууль санаачлагчийн зүгээс 10 бүлэг бүхий анхдагч хуулийн төсөл батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох эрх зүйн орчин бүрдэж, зах зээлийн зарчмаар хөгжих салбарт боломж олгон, компанийн засаглал, хяналтын тогтолцоо, ил тод байдал сайжирч, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөн нэмэгдэж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашигт эерэг нөлөө авчирна гэж тооцоолжээ.

Харин “Төрийн өмчит компанийн шинэчлэл” сэдвээр Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Кристофер Расселл мэдээлэл танилцуулахдаа, төрийн өмчит компанийн үр ашигтай гүйцэтгэлийг тодорхойлох 5 гол хүчин зүйл нь засаглал, арилжааны тодорхой мандат, төрийн үйлчилгээний үүргийн хүрээ арилжааны мандатын шаардлагыг зөрчдөггүй байх, ил тод байдал ба хариуцлага, төрийн хяналт, мониторинг юм гэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2020 онд хийсэн үнэлгээний үр дүнгээр бол Монгол Улсын төрийн өмчит компаниудын эрх зүйн орчин сул тал ихтэй, “цоорхой”, нэгдсэн бодлогогүй, өмчлөлийн хяналт олон байгууллагад хуваагдсан, салбарын яамд ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн засаглал сул, ирээдүйд чиглэсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн талаар танилцууллаа.

Тэрбээр төрийн өмчит компаниудыг Монгол орны онцлогт нийцүүлэн "арилжааны", "арилжааны бус" гэж ангилах шаардлагатай. Ингэснээр төрийн өмчлөлийн зорилго, шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд, бизнесийн үр ашиг тодорхой болно. Хамгийн том цоорхой нь нийтийн үйлчилгээний үүргийн албан ёсны тогтолцоо байдаггүйтэй холбоотой. Энэ чиг үүрэгт өртөг тооцоолдоггүй, зохицуулагдаагүй учраас төсвийн дарамт учруулж байна гэв.

Түүнчлэн “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал, анхаарах асуудал” сэдвээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн багийн хуулийн зөвлөх Д.Дүгэржав мэдээлэл хийсэн юм. Юуны өмнө энэхүү хуулийн төслийг чамбайруулахын тулд үндсэн зарчмуудыг баримтлах, хуулиудын давхардлаас сэргийлэх үүднээс нэршлийг өөрчлөх саналтайгаа илэрхийллээ. Төр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төвлөрсөн зарчмаар хандаасай. Төлөөлөн удирдах зөвлөлд сууж байгаа төлөөллүүд өөрийн туршлага, итгэл үнэмшилд суурилсан зөвлөмж өгөхөөсөө илүүтэй дээрээс өгсөн чиглэл, үүргийг гүйцэтгэж, бие даасан байдлаар ажиллах нөхцөл нь бүрдээгүй хэвээр байгааг анхаарах шаардлагатай. Төрийн зүгээс төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд идэвхтэй хувьцаа эзэмшигчийн байр сууринаас оролцдог байвал зохистойг онцлов.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн П.Сайнзориг судалгаанд үндэслэсэн олон улсын зөвлөмжүүдийг төсөлд тусгах, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа бусад хуультай уялдуулах, хэлэлцүүлэгт олон төлөөллийг оролцуулсан, “компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг төр эзэмшдэг бол төрийн өмчийн оролцоотой компани” гэж тодорхойлсныг 51 хувь болгох нь зохистой гэсэн зөвлөмж, дүгнэлтийг харгалзах, ашигтай ажилласан бол урамшуулал авдаг, улс төрөөс хараат бусаар удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийг томилдог, бизнесийн зарчмаар ажиллах шударга тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэв.

Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Ч.Анар, О.Номинчимэг, С.Эрдэнэбат нар асууж, үг хэлж, байр суурь илэрхийллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, зөвлөх инженер П.Өлзийнаран, төрийн өмчит үйлдвэрийн газарт улс төрөөс хараат томилгоо хийдэг нь хор уршигтай байдал үүсгэдэг. Өрсөлдөгч компанийн төлөөлөл төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд ажилласнаар мэдээлэл алдагдах, шударга бус, илт давуу байдал үүсэх зэргээр хор хөнөөлтэй хэмээгээд, Багануурын уурхай зэрэг стратегийн хувьд онцлог байгууллагууд заавал ашигтай ажиллах ёсгүйг анхаарч, хавтгайруулан хувьчлахгүй байхыг сануулахын зэрэгцээ Таван толгойд очиж ажиллахыг уриаллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, сумдын төлөөлөл, ИТХ-ын дарга нар, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, компаниудын төлөөлөл оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top