x

Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, "Чингис хаан" Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшигийн хөндийд байрлана.

Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, Их дээд сургууль, оюутны хотхон, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Олон улсын нисэх буудлын чиглэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд нийт 150,000 хүн амтай, шинээр 80,000 орчим ажлын байртай, 10.5 сая мкв барилгажих талбайтай байхаар төлөвлөгдсөн.

Бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын явц 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн.

Дэлхийн улс орнууд хот байгуулахын урьтал нь үерийн хамгаалалтын сувгийг шийддэг. Энэ жишгээр Хүннү хотод үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт ажил 82 хувьтай хэрэгжиж байна. Мөн Хүннү хотод дэлхийн жишигт нийцсэн транзит зочид буудлыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, "Чингис хаан" олон улсын нисэх буудал 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авсан нь транзит зочид буудлын хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулжээ. Тиймээс бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэж "Улаанбаатар-Хүннү" транзит зочид буудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Транзит зочид буудал барих бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжлэн явагдсаар байна.

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км автозам барихаар төлөвлөгдөж, замын ажлын зураг төсвийг "ХЗТ автозам" ХХК гүйцэтгэж байгаа юм. Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Тус авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.

Түүнчлэн хоногт 3000 куб ус цэвэрлэх боломжтой цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийг үндэсний компани болох "Комфорт Импекс" гүйцэтгэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top