x

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ

"Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор "Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт"-ыг баталсан. Үүний дагуу дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулахаар болсон.

Энэ бол төр худалдан авалтаа гадагшаа биш дотоод руу чиглүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг бодитоор дэмжих, ингэснээр импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зэрэг эерэг үр дүн дагуулах чухал ач холбогдолтой шийдвэр юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар тэргүүн ээлжид дэмжиж ажиллахыг төсвийн захирагч нарт даалгаад буй.

Засгийн газрын дээрх тогтоолоор төрийн байгууллагууд оёмол бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээсээ худалдаж авах, тэр дундаа цагдаа, цэрэг зэрэг төрийн тусгай албаны дүрэмт хувцас, сурагчдын дүрэмт хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт байршуулах юм. Энэ бол олон арван оёдлын үйлдвэрийн ашиг орлого нэмэгдэх, мянга мянган хүн ажлын байр, цалин орлоготой байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаа алсын хараатай шийдвэр. Төр бол хамгийн том худалдан авагч. Цахим дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг төр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авдгаараа давуу талтай. Харин цахим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний байрлуулахад тодорхой шаардлага, шалгуур босго бий. Засгийн газрын тогтоолоор оёдлын үйлдвэрүүд цахим дэлгүүрт орох боломж нээгдэж байгаа тул төрийн байгууллагууд тэндээс шууд бараагаа сонгож авна. Төр ийнхүү эх оронч худалдан авалтыг манлайлах нь.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн салбар юм. Нөгөө талаар харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгодог онцлог, давуу талтай. 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Үүгээрээ нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Дотоодын үйлдвэрийн оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авна гэдэг нийгмийн зорилтот бүлгийг бодитоор дэмжиж буй хэрэг юм.

Манай улс оёмол бүтээгдэхүүн хэрэглээнийхээ 8 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангадаг. Оёмол бүтээгдэхүүний салбарыг дэмжин, төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт оруулсаар дээрх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Оёдлын үйлдвэрүүд өндөр өртөг шингэсэн пальто, куртик, костюм зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжтэй хэдий ч хүчин чадал ашиглалтын түвшин хангалтгүй байгаа. Энэ орон зайг нөхөхөд ч төрийн эх оронч худалдан авалт нөлөөлнө.

Оёмол бүтээгдэхүүний салбарт гутал үйлдвэрлэл тодорхой байр суурь эзэлдэг. Энэ салбарт 1400 орчим хүн ажиллаж, жилд дунджаар 899.9 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа нь зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна. Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэдэг. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик байна. Худалдан авагч нь байвал бүтээгдэхүүн нь бэлэн гэсэн үг.

Оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авснаар ямар үр дүн гарах вэ гэдэгт дээрх тоо, баримтууд хариулт болох байх. Төрийн нэг шийдвэр нийгэм, эдийн засагт ингэж нөлөөлдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top