x

Малын яснаас бордоо, онгоцны түлшний түүхий эд гаргаж буй үйлдвэрийг төрөөс дэмжинэ

Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог.

Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий.

Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. Энэ бол "Protein Mongolia" ясны үйлдвэр.

Эднийх ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. "Protein Mongolia" үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа "Protein Mongolia" үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Сайдын хувьд малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор эдний үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж ирсэн нь энэ юм.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. "Түмэн шувуут", НВЦ, "Баян" гээд томоохон шувууны аж ахуйнууд "Protein Mongolia" үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.

Итали технологийг Монголд нэвтрүүлсэн "Protein Mongolia" ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд. Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг "Protein Mongolia" ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Protein Mongolia" ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ.

Сайд мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална гэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top