x

Төрийн соёрхолт 8 боть бүтээлийг цаашид улам баяжуулах боломжтой

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж, Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж 6 эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр “Монголын геологи ба ашигт малтмал” 8 боть бүтээлийг туурвисан ШУ-ны доктор, профессор Ж.Бямба, Ш.У-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, академич Р.Барсболд, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор О.Гэрэл, Ардын багш, ШУ-ны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер С.Алтангэрэл, Монгол Улсын Зөвлөх инженер, Ш.У-ны доктор, дэд профессор Н.Жадамба нарт хүндэтгэл үзүүллээ.

Сайд Д.Сумъяабазар “Төрөөс Геологи, ашигт малтмалын чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг ханган ажиллахад та бүхний санаачлан, удирдан бүтээсэн Стратиграф, Палеонтологи, Интрүзив чулуулаг, Литосферийн плитийн тектоник, Шатах ашигт малтмал, Метал ашигт малтмал, Метал бус ашигт малтмал, Гидрогеологи гэсэн 8 боть бүтээлийг судалгааны нэн чухал эх үүсвэр болгон ашигласан.

Геологич мэргэжил өөрөө байгалийн шинжлэх ухаан тул, геологичид нь бүгд судлаачид байдаг. Та бүхний энэхүү бүтээл Монголын геологийн олон үеийн судлаачдын нэгтгэл болж, Монгол Улсад анх удаа эх хэлнээ хэвлэгдсэнээр ач холбогдол туйлын өндөртэй юм” гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх 2019 оны геологийн судалгааны ажтлд зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 24.6 тэрбум төгрөгөөр тусгасаныг дурдав. Дээрх тоо 10 жилийн өмнө 2 тэрбум төгрөг хүрэхгүй байсан, харин өнгөрсөн жилээс даруй 10 орчим тэрбум төгрөгөөр өсөж байгаа нь Геологийн салбарыг бодлогоор дэмжин олон судалгааны, төслийн ажлыг үргэлжлүүлэх мөн шинээр эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж буйг онцлон дурдлаа. Салбарын сайд Монголын геологийн салбарын  Төрийн соёрхолт эртэмтэддээ хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

УУХҮ-ийн сайдыг хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзсанд ахмад эрдэмтэд талархсанаа илэрхийлж, дээрх 8 боть бүтээлийг цаашид улам баяжуулан, шинэчлэн хэвлэх боломжтой хэмээлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цаг 2 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 7 цаг 18 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 7 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 7 цаг 33 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 7 цаг 38 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 7 цаг 46 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 7 цаг 59 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр 18 цаг 00 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог Өчигдөр 17 цаг 25 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав Өчигдөр 17 цаг 00 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Өчигдөр 16 цаг 58 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ Өчигдөр 16 цаг 44 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Өчигдөр 16 цаг 35 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Өчигдөр 16 цаг 31 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав Өчигдөр 16 цаг 25 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ Өчигдөр 16 цаг 19 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 14 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ Өчигдөр 16 цаг 07 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top