x

Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо

Гаалийн байгууллагаас гааль-бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, барааны ангилал, хэмжих нэгжийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор "Цонх, шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төв"-ийн саналын дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тус төвтэй хамтран хуванцар ба хөнгөн цагаан цонх, барилгын шил, шилэн фасадын барааны ангилал, хэмжих нэгжийг оновчтой тодорхойлох чиглэлээр уулзалт зохион байгуулж, холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажлын үр дүнд Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар "Барилгын хуванцар болон хөнгөн цагаан цонх, тэдгээрийн бэлдэц мөн барилгын шил, шилэн фасад эдгээр барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжид өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, БТКУС-ийн ангиллын 3925.20.10 (хуванцар хаалга), 3925.20.20 (хуванцар цонх), 7610.10.00 (хөнгөн цагаан цонх, хаалга, хүрээ) кодод хамаарах бараануудын ангиллын хэмжих нэгжийг өмнө нь ширхэг, килограмм зэрэг ялгаатай байдлаар тооцдог байсан бол шинэчлэн квадрат метрээр (м²) мөн БТКУС-ийн ангиллын 3925.20.30 (цонх, хаалганы хүрээ), 7008.00.00 (олон давхар ханатай тусгаарлагч шил) кодод хамаарах барааны ангиллын хэмжих нэгжийг өмнө нь килограммаар тооцдог байсан бол шинэчлэн мөн квадрат метрээр (м²) тооцдог болгон тус тус өөрчилсөн байна.

Ингэснээр дээрх нийт 134 нэр төрлийн барааны бичиглэл ижилтгэн шинэчлэгдэж, квадрат метрээр хэмжигдэх зохицуулалттай болжээ.

Тус ажлын үр дүнд барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх нөхцөл бүрдэх, гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносох, татварын орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж нэмэгдэх мөн гадаад худалдааны статистик мэдээллийн бодит байдал сайжрах зэрэг олон талын ач холбогдол, эерэг өөрчлөлтүүд гарч байна.

Хамтын ажиллагааны үр дүнг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагууд эергээр үнэлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж ГЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top