x

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ

Галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ.

Монголд анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлийг нэвтрүүлж байна. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнд RFID, CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэхийг ЗТЯ мэдээлэв.

ЗТЯ, Сангийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн төслийн барилгын зургийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлснээр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төвийг нээж хэлсэн үгэндээ галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, орчин үеийн технологид суурилан зохицуулах нь салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагааг дээшлүүлэх ач холбогдолтойг дурдаад, “Төмөр замын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтэц хооронд тээврийг удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг өнгөрсөн онд байгуулсан. Цаашид Төмөр замын газраар дамжуулан, галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, удирдах, зохион байгуулах ажлыг дэвшилтэт техник, технологийн тусламжтай хийх, үйл ажиллагааг өргөжүүлэх шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн БНСУ, Монгол Улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замаар хязгаарлагдахгүй, авто болон агаарын тээвэр, логистикийн салбарт улам бүр өргөжиж, авто замын удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчилал, логистикийн төв байгуулах чиглэлээр төсөл, санал санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бол санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтан гүйцэтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top