x

Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цаашид үнэ өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гаргасан. Мөн хоёрдугаар сарын 5-наас өргөтгөсөн худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоног бүрийн гурван өдөр есөн дүүргийн есөн байршилд иргэдэд хүргэж байна.

Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгээд байна. Үүнээс 2000 гаруй тонныг үхрийн мах, 3000 гаруй тонныг хонины мах эзэлж байна. Мах бэлтгэл, нийлүүлэлтэд есөн аж ахуйн нэгж оролцож, түгээлтийг хийж буй. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Энэ жил махны үнэ нэлээд өссөн. Махны экспорт нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн, мөн иргэдийн идэш бэлтгэдэг арваннэгдүгээр сард мах хомс байсан тул өндөр үнээр бэлтгэгдсэн зэрэг хүчин зүйлс үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүнчлэн энэ оны эхний гурван сард 22-ын товчоогоор хот руу орж ирсэн махны хэмжээ буурсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй. Гадуур нэг кг мах 32-34 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна.

Зэрэглэл өндөртэй зах, худалдааны төвүүдэд энэ үнээр зарагдаж байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгад жижиглэнгийн худалдаа 26-29 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдаас шууд худалдан авахад үхрийн мах 21-24 мянган төгрөг, хонины мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Харин лангуун дээр тодорхой хэмжээний нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа учраас махны чанар, аюулгүй байдал сайтар хангагдсан. Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд нөөц хангалттай байгаа. Иргэдийг идэш бэлтгэлийн үеэр махаа нөөцлөхийг уриалж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top