x

"Нэгдүгээр тойрог зам" төслийн тендерт дөрвөн ААН оролцжээ

"Нэгдүгээр тойрог зам" төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ.

Тендерийг "түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан" буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм.

Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Тэгвэл "Нэгдүгээр тойрог зам" төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн ААН оролцжээ. Үргэлжлүүлэн тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Тодруулбал,

"Нэгдүгээр тойрог зам"-ын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.

"Нэгдүгээр тойрог зам"-ыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.

Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон юм.

Нэгдүгээр тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцох бөгөөд ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хороолол буюу Өнөр хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газар (цэцэрлэгт хүрээлэн)-ын хойд талаар туннелээр гарч, Хайлааст болон долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдоно. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top