x

Үндэсний “Атлас”-ыг англи, монгол хэл дээр гаргана

"2018 оны шилдэг эрдэмтдийг хүлээн авч уулзлаа" 

Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо  томоохон шагнал хүртээд байгаа эрдэмтдийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

2018 онд дараах эрдэмтэд шагнал хүртжээ:

  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд

  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо

  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов

  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд

  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж

Уулзалтын үеэр эрдэмтдийг "ШУА-ийн "Бидний бахархал" өргөмжлөлөөр өргөмжилсөн бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна. 

"Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна" 

Академич Р.Барсболд “Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм” гэв.

"Үндэсний “Атлас”-ыг англи, монгол хэл дээр гаргана"

Академич Д.Доржготовоос одоо төвлөрөн хийж байгаа ажлынх нь талаар тодруулахад “Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна” гэлээ

"Эртний турк хааны хөшөөний бичгийг орчуулна" 

Академич Л.Болдоос судалгааных нь талаар, энэ жил хийх ажлынх нь талаар лавлахад “Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх” гэв.

"400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн" 

Доктор О.Самбуудорж “Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог, Монгол судлалыг хөгжүүлэх. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 16 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 37 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 55 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 7 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 19 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 23 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 2 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top