x

Налайх дүүрэгт аялал жуулчлал, ЖДҮ-ийг дэмжих "Өв соёлын цогцолбор" байгуулна

Нийслэл 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон есөн дүүргийн удирдлагууд Налайх дүүрэгт Өв соёлын цогцолбор байгуулах талаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Уулзалтын эхэнд Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах "Nomadic complex" төслийг танилцуулж, есөн дүүргийн удирдлагууд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа илэрхийлэв.

Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр "Өнгөрсөн онд Налайх дүүргээр 550 мянган жуулчин дамжин өнгөрсөн судалгаа гарсан. Үүний 400 мянга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон байна. Улсаар нь авч үзвэл нийт жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байсан. Мөн олон улсад нэр хүндтэй "Physical Asia" шоунд манай улсын тамирчид амжилттай оролцож эх орноо сурталчилсан тул энэ жил жуулчдын тоо ихээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймд жуулчдын голлон зорьдог зүүн бүсэд энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна" гэв.

Энэ үеэр нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Бид зуны саруудад Налайх дүүргийн 2 га газарт "Nomadic Complex" өв соёлын цогцолборыг байгуулж, тавдугаар сараас тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар ЖДҮ эрхлэгчдийн орлого нэмэгдэх, жуулчдад зориулсан цогц төв бий болох, Монгол өв соёлыг сурталчлах зэрэг ач холбогдолтой. Мөн энэ жил Налайх дүүрэгт олон улсын математикийн олимпиад, олон улсын таеквондогийн тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд болж, гадаадын зочид, дотоодын аялагчид олноор ирэх учир тус цогцолборыг байгуулах шаардлагатай" гэлээ.

Тус үйл ажиллагааг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 4 цаг 0 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 4 цаг 7 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 4 цаг 12 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 4 цаг 18 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 4 цаг 30 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 6 цаг 23 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 7 цаг 0 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 7 цаг 14 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 7 цаг 21 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 7 цаг 28 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 37 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 39 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 7 цаг 53 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 8 цаг 2 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 8 цаг 44 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 8 цаг 49 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 8 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 10 цаг 6 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top