x

Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ

Хиймэл оюуныг нэвтрүүлснээр ажлын байр одоогоор цөөрөөгүй байгаа хэдий ч цаашдаа залуу хүмүүс ажилд ороход нөлөөлөх магадлал байгааг "Anthropic" компанийн тайланд дурджээ. Тус компани хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

Судлаачид хиймэл оюуны системүүдийн гүйцэтгэж чадах ажлуудын талаарх мэдээлэл болон одоо бодитоор гүйцэтгэж байгаа ажлуудын талаарх өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр тухайн ажил мэргэжлийн хэдэн хувийг хиймэл оюун гүйцэтгэж байгааг тооцоолон гаргасан байна.

Тайланд дурдсанаар, онолын хувьд хиймэл оюуны гүйцэтгэж чадах олон ажил бодит байдал дээр хийгдэхгүй байна. Тухайлбал, компьютер, математикийн чиглэлээр хиймэл оюун нь ихэнх ажлыг гүйцэтгэх боломжтой боловч одоогоор гуравны нэг орчмыг нь гүйцэтгэж байгаа аж.

Хиймэл оюуны технологийн нөлөөнд хамгийн ихээр өртөх магадлалтай мэргэжлүүдийн тоонд программ зохиогч, харилцагчид үйлчлэх ажилтнууд, өгөгдөл оруулах операторын мэргэжлүүд орж байна. Харин тогооч, засварчин, аврагч, бармен, аяга таваг угаагч зэрэг биеийн хөдөлмөр шаардсан эсвэл хүмүүстэй шууд харилцдаг ажил мэргэжлүүд хиймэл оюуны нөлөөнд үндсэндээ өртөөгүй хэвээр байна.

2022 онд "ChatGPT" хэрэглээнд нэвтэрснээс хойш хиймэл оюунд хамгийн их ба хамгийн бага хэмжээгээр өртөх магадлалтай мэргэжлүүдийг харьцуулан судлахад ажилгүйдлийн түвшин ерөнхийдөө ижил үзүүлэлттэй байв.

Гэсэн хэдий ч ажилд авахад нөлөөлж эхэлж буйг илтгэх эхний шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Тухайлбал, 22-25 насны залуусыг хиймэл оюуныг өргөнөөр ашиглаж байгаа салбаруудад ажилд авах нь багассаныг судалгаа харуулжээ. 2024 оноос хойш залуусын шинээр ажилд орж буй түвшин 2022 оныхтой харьцуулахад 14 орчим хувиар буурсан байна.

Эдгээр өөрчлөлт нь одоогоор багахан хэмжээнд байгаа нь өөр шалтгаантай байх болох юм. Залуусын зарим нь одоогийн ажлын байрандаа илүү удаан ажиллах, өөр мэргэжил сонгох эсвэл үргэлжүүлэн суралцах хүсэлтэй байж болно.

Судалгаанд дурдсанаар, хиймэл оюуны нөлөөнд хамгийн их өртөж байгаа мэргэжлүүдийг эзэмшсэн хүмүүс ихэвчлэн нас ахисан, боловсрол өндөртэй, илүү өндөр цалинтай байгаа бөгөөд тэдний орлого нь хиймэл оюуны нөлөөнд бага өртөмтгий мэргэжлийн ажилтнуудынхтай харьцуулахад дунджаар 47 хувиар илүү байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 1 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 3 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 3 цаг 4 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 3 цаг 4 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 3 цаг 5 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 5 цаг 3 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 5 цаг 5 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 5 цаг 7 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 5 цаг 7 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 8 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 5 цаг 9 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 5 цаг 17 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 6 цаг 47 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 6 цаг 48 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 6 цаг 50 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 6 цаг 51 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 6 цаг 52 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 7 цаг 51 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 8 цаг 5 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top