x

Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр Голомт банкны усны менежментэд оруулж буй хувь нэмэр, манлайллыг онцлон дурдсан бол Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд цаашид ч Монгол Улсын тогтвортой усны нөөцийн менежментийг сайжруулахад хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох замаар тууштай дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Голомт банк санхүүжилтээрээ дамжуулан Монгол Улсад тогтвортой усны нөөцийн менежментийг бэхжүүлэх зорилт тавин ажилладаг билээ. Үүний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хаягдал
усыг урьдчилан цэвэрлэх байгууламж барих чиглэлд нийт 21.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Харин 2026 онд Голомт банк Цэнхэр санхүүжилтийг дэмжин шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаад байна.

Үүнд:

  • Усны дэд бүтцийн зээл (Улсын төсвөөс санхүүжих усны байгууламж, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх ажлын гэрээг барьцаалан олгох гэрээний орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн)
  • Саарал усны зээл (Ус дахин ашиглах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах хөрөнгө оруулалт хийх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн)
  • Тогтвортой усан хангамжийн зээл (Усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай ашиглах, усны алдагдлыг бууруулах, бохир усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх эргэлт, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээл)

Дээрх цэнхэр бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар Монгол орны усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай зарцуулах, усны алдагдлыг бууруулах, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг байгаль орчинд эерэг нөлөөллийг бий болгохоор зорин ажиллаж байна.
 

Түүнчлэн Голомт банк Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх “Бумбатын хөв цөөрмийн төсөл”-ийг санхүүжүүлж, энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар болон “Престиж

Инженеринг” ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Монгол орны нийт усны хэрэглээний 2 хувийг гадаргын ус, 98 хувийг гүний ус бүрдүүлж байгаа ба уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны мөнх цас хайлах, гадаргын ус ширгэн улмаар экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Иймд “Бумбатын хөв цөөрмийн төсөл” нь усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих замаар тогтвортой усны менежментийг бэхжүүлэхэд чиглэх юм.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top