x

Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа

Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх цэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хавсралтад багтсан ажлуудыг хариуцан хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллахыг, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Албан даалгаврын жагсаалтад багтсан эдгээр үйл ажиллагаа бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага судалгаа хийж дүгнэлтийг нь гаргаад зөвлөмж болгосон асуудлууд. Тэндээс гаргасан зөвлөмжийг үндэслэн сайд нарт үүрэг даалгавар өгч буйгаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, яам бүрд хариуцан хэрэгжүүлэх бодитой ажлуудын жагсаалт гарсан. Төсөв мөнгө зарцуулахгүйгээр хийх боломжтой гэдгийг онцоллоо.

Тухайлбал, аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, Зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судалж Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор Орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болно, Зөвшөөрлийн хугацаа 3-5 дахин богиносож, бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.

Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудтай хамтран ЖДҮ-д зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг 40 хувь хүртэл бууруулж, үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, Хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгож, бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

Энэчлэн яам бүрд хариуцан ажиллах 100 гаруй шийдвэрийн жагсаалт бүхий албан даалгавар гаргаснаа Ерөнхий сайд танилцуулж, албан даалгаврын явц, үр дүнг ЗГХЭГ-т сар бүр тайлагнахыг хатуу анхаарууллаа гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top