x

ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг өнөөдөр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт:

“Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

“Эрхэм хүндэт эрдэмтэн, багш, оюутнууд аа!

Жаран жилийн тэртээ, Монгол Улс хөгжлийн шинэ үе шатанд дэвшин орохын тулд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлж, хөдөө аж ахуйн салбарт түүхэн өөрчлөлт, шинэчлэл хийсэн билээ. 1958 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг өргөтгөж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг, зоо техник, агрономийн гэсэн гурван салбартайгаар анх байгуулж байжээ.

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх судалгаа шинжилгээний гол төв болсон Хөдөө аж ахуйн их сургууль нь манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гарамгай гавьяа байгуулсан юм. ХААИС нь өнөөдрийг хүртэл 5523 малын эмч, 6177 мал аж ахуйн мэргэжилтнүүд, 5116 хөдөө, аж ахуйн инженер, 7765 агрономич, 8154 эдийн засагч, нягтлан бодогчдыг сургажээ.

Өнөөдөр улс орны өмнө нэн чухал зорилтууд тавигдаж байна. Уул уурхайгаас хамааралтай өрөөсгөл эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортод боловсруулсан бүтээгдэхүүний жин хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа.

Монгол орны хөгжлийг хөдөө аж ахуйн салбаргүйгээр төсөөлөхөд бэрх. Гэвч 1990 оноос хойшх 28 жилд бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх дорвитой бодлого, тодорхой зорилтгүй, зөвхөн урсгалаараа явж иржээ. Үнэн хэрэгтээ одоо манай улс уул уурхай хэмээх ганцхан салбараас хараат эдийн засагтай улс бөгөөд нэг салбараас хараат эдийн засагтай байх нь олон талын эрсдлийг дагуулж байгааг бид мэдэж байгаа. Өнөөдөр бид өндөр түвшинд эдийн засгийн хөгжил, улсын эдийн засаг ямар түвшинд байгааг бүгд мэдэх билээ. Уг нь манай улсын эдийн засгийн суурь салбар болсон хөдөө, аж ахуйг эрчимтэй бодлогоор хөгжүүлж чадвал уул уурхайгаас дутахааргүй орлого олох бүрэн боломжтой, чухал ач холбогдолтой салбар гэдэгтэй та бүхэн надтай санал нийлэх байх.

Эдийн засгийг олон тулгуурт болгож тэр дундаа ажлын байрыг олноор бий болгодог тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн цогцолборыг, түүхий эдийн чанарын цогц системтэй, бизнес, эдийн засгийн үр дүнтэй стратегийн хүрээнд, гадаад худалдааны зөв зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудтай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна.

Жишээлбэл, арьс ширний салбарын хувьд Итали, Австрали, Испани зэрэг улсууд технологи, бэлтгэн нийлүүлэлт, аж үйлдвэр, хүний нөөц болон худалдаа, санхүүгийн цогц бодлогуудыг урт хугацааны тууштай бодлогын хүрээнд нэгж арьснаас олох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нь хамгийн өндөрт байна.

Миний бие Хөдөө аж ахуйн сайд байхдаа хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малчдын орлогыг баталгаатай болгох бодлого гаргаж, УИХ-аар батлуулж байсан. 2018 онд одоогийн Засгийн газар дээрх шийдлийн хүрээнд шийдвэр гаргаж Дарханд Арьс ширний аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах газар, дэд бүтцийг шийдэж өгсөн нь бодлогын ажлын эхлэл болох ёстой. Энэ ажил урагштай яваасай гэж хүсэж байна.

Малын тоо толгой 70 саяд хүрлээ. Малынхаа орлогыг дагаж амьдардаг 170 орчим мянган өрхийн амьдрал баталгаатай болох ёстой. Энэ манай улсын бодлого байх ёстой.

Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлт таамаглахын аргагүй төлөв байдалд орсон гээд олон асуудал байгаа боловч, гарах гарц, шийдлээ бид олж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн, энэ салбараас олон тэрбум ам.долларын экспорт хийж чаддаг улс орнуудын технологийг судалж, суурилуулж, хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна.

Эрхэм эрдэмтэн, багш, оюутнууд аа!

Хүн төрөлхтөн экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Та бүхэн мэдлэг оюун, ур чадвар туршлагаа эх орныхоо хөгжил шинэчлэлд бүрэн зориулна гэдэгт гүнээ итгэж байна.

Сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 17 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 38 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 56 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 8 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 16 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 20 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 24 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 3 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top