x

Netflix Бен Аффлекийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны компанийг худалдаж авлаа

"Netflix" компани Оскарын шагналт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн үүсгэн байгуулсан "InterPositive" компанийг худалдаж авснаа өчигдөр мэдэгдлээ. Тус компани кино хийх хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийг бүтээдэг байна.

Хэлцлийн нөхцөлийг одоогоор нууцалж байна. Медиа салбарынхан контент бүтээх, зохиол бичих явцад хиймэл оюуныг ашиглах санааг идэвхтэй дэмжиж эхэлсэн нь Холливудын өмнөх байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна. Өмнө нь кино урлагийн салбарынхан шинэ технологи нь ажлын байр болон оюуны өмчийн эрхийг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж байсан юм.

Өнгөрсөн оны сүүлчээр "Disney" компани "Star Wars", "Pixar" болон "Marvel" цувралынхаа дүрүүдийг хиймэл оюунд суурилсан дүрс бичлэг үүсгэгч "Sora" программдаа ашиглахыг "OpenAI" компанид зөвшөөрсөн юм.

“Технологийн шинэ хэрэгслүүд нь зохиолч, найруулагч, жүжигчин болон зураг авалтын багийнхны ажлыг хязгаарлах эсвэл тэднийг орлох бус харин уран бүтээлчдийн бүтээлч эрх чөлөөг тэлэх ёстой гэж бид үзэж байна" хэмээн "Netflix"-ийн контент хариуцсан захирал Бела Бажариа мэдэгджээ.

"Netflix" компани "Warner Bros Discovery"-гийн студиуд, стриминг үйлчилгээг худалдаж авах өрсөлдөөнөөс татгалзсанаас хойш хийж буй анхны томоохон худалдан авалт энэ болж байна.

"Argo" киногоороо Оскарын шагнал хүртсэн Бен Аффлек "InterPositive" компанийг 2022 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр кино зураг авалтын явцад дутуу зураг нөхөх, гэрэлтүүлгийн алдааг засах зэрэг техникийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, дүрсийн логик болон эвлүүлгийн уялдааг ойлгодог хиймэл оюуны загварыг бүтээсэн байна.

"Бид уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалтуудыг оруулсан, уран бүтээлчдэд бүтээлч шийдэл гаргах эрхийг үлдээснээр эдгээр хэрэгсэл нь хариуцлагатай ашиглахад зориулагдсан" гэж Б.Аффлек хэлжээ. Тэрбээр "Netflix" компанид ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ саяхан Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 2 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 3 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 3 цаг 3 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 3 цаг 3 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 3 цаг 4 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 5 цаг 2 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 5 цаг 4 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 5 цаг 6 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 5 цаг 7 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 7 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 5 цаг 8 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 5 цаг 16 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 6 цаг 46 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 6 цаг 47 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 6 цаг 49 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 6 цаг 50 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 6 цаг 51 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 7 цаг 50 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 8 цаг 4 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top