x

Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө

Израил ба АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд цохилт өгсний дараа нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ огцом өслөө.

Даваа гаргийн өглөө Азийн биржүүдийн арилжаа эхлэх үед Brent маркийн газрын тосны үнэ 13 гаруй хувиар өсөж, нэг торх нь 82.0 ам.долларт хүрснийхээ дараа бага зэрэг буурсан байна. 

АНУ ба Израил амралтын өдрүүдэд Иранд цуврал цохилт өгснөөр дээд удирдагч Али Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, мөн олон зуун хүн цохилтод өртөн амиа алджээ. Ираны талаас Израил болон Бахрейн, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг Ойрх Дорнодын орнууд дахь Америкийн байгууламжууд руу пуужингаар хариу цохилт өгсөн байна. Түүнчлэн Ормузын хоолойгоор өнгөрч буй хэд хэдэн хөлөг онгоц руу довтолсон нь газрын тосны зах зээлд богино хугацааны тасалдал үүсгэж болзошгүй байгааг шинжээчид анхааруулжээ. 

“Ираны талын хариу довтолгоо Ормузын хоолой дахь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад цохилт өгч өргөжиж байгаа тул газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж ANZ олон улсын санхүүгийн группийн шинжээчид хэллээ. 

Ормузын хоолой бол газрын тос тээвэрлэдэг гол сувгуудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 орчим хувь нь түүгээр дамжин өнгөрдөг байна. 

Үүнээс гадна, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон түүний түнш орнууд ням гаргийн уулзалтаар олборлолтоо өдөрт 206 000 торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь АНУ, Иран хоорондын дайны улмаас үүсэж болзошгүй нийлүүлэлтийн тасалдлыг хэсэгчлэн нөхөх ажээ. 

Эх сурвалж: Investing

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 1 цаг 4 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    1 цаг 32 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 1 цаг 34 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 1 цаг 36 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 1 цаг 37 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 1 цаг 39 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 1 цаг 47 мин Итали улс 20 жилийн дараа Паралимпын их наадмыг дахин хүлээн авлаа 3 цаг 11 мин PDAC-2026: Монгол Улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болох зорилтоо танилцууллаа 3 цаг 12 мин Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Монголын баг хос медаль хүртэв 3 цаг 14 мин Залуу боксчид дэлхийн чансааны тэмцээнд өнгөлж, гурван медаль авлаа 3 цаг 16 мин 'Scream 7' кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 64.1 сая ам.долларын орлого олж 3 цаг 23 мин Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа 3 цаг 28 мин 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 3 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна 5 цаг 16 мин Улсын харцага Б.Зоригтбаатар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ 5 цаг 26 мин “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 31 мин “Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа 5 цаг 31 мин “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум болно 6 цаг 36 мин Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна 6 цаг 46 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ...
Top