Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санаачилгаараа бизнесийн салбарыг тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тал бүрээр дэмжин ажилладаг.
Энэ хүрээнд жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний нэг нь “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр” юм.
Хөтөлбөрийг 2026.01.12-2026.03.11-ний хооронд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд төслийн зохион байгуулагчдын зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээг оролцогчдод үзүүлэхээр төлөвлөөд байна.




Бизнес эрхлэгчдийг дэмжигч Голомт банк



