x

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" БНСУ-ын "Поско" компанитай гангийн үйлдвэрлэлд хамтрахаар ярилцлаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн удирдлагууд БНСУ-ын тэргүүлэгч Поско /Posco/ компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Э.Анх-Амгалан, Төв Азийн бүсийн бизнесийн зөвлөх Ли Бок Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Тухайлбал хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гангийн үйлдвэрийн төслийн суурь болон нарийвчилсан судалгааны ажилд хамтран ажиллах, үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах асуудлыг онцлон хэлэлцэв.

Мөн уулзалтын үеэр орчин үеийн, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн автоматжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжит хэлбэрүүд (стратегийн түншлэл, хамтарсан үйлдвэр, технологийн түншлэл зэрэг) мэргэжилтэн солилцоо, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүд зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Уулзалтын дараа Поско компанийн төлөөлөгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугам, үйл ажиллагаа болон Төмөртолгой уурхайн нөхцөл байдалтай танилцаж, түүхий эдийн нөөц, дэд бүтэц, цаашдын өргөтгөл шинэчлэлийн боломжийг судаллаа.

Тус компани нь 1968 онд байгуулагдсан, БНСУ-ын хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг аж. Жилд ойролцоогоор 40 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дэлхийн 10 гаруй улсад үйлдвэрлэл, боловсруулалтын төвүүдтэй. Цаашид талууд судалгааны шатны хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top