x

“Японы хөрөнгө оруулалтын өдөр”-ийг зохион байгууллаа

ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Японы хөрөнгө оруулалтын өдөр”-ийг зохион байгууллаа.

ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн, “Японы хөрөнгө оруулалтын өдөр” нь дараагийн бодит үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болж, Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийг нээнэ хэмээн онцолсныг ЭЗХЯ мэдээлэв.

Цаашид сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, чухал ашигт малтмал, хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн тогтвортой байдлыг хангахад Японы дэвшилтэт технологи, чанар стандарт, менежментийг нэвтрүүлэх нь чухлыг оролцогчид хэлж байлаа. Мөн гадаад худалдааны боломжийг нэмэх, экспортын зах зээлийг тэлэхэд Монгол Улсын Засгийн газар худалдааны хэлэлцээрүүд байгуулахад онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэсэн юм.

Монгол, Япон улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалт нь түншлэлийн чухал тулгуур болж байгаа. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэхэд анхаарч, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна.

 


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хэлсэн үгэндээ Элчин сайдын яам Монгол, Японы бизнес эрхлэгчдийн гүүр болж, үр ашигтай хамтын ажиллагаа, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Японы талаас татварын орчны тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татвар, бодлогыг сайжруулах, хөрөнгө оруулалтын урамшууллын механизмыг тодорхой болгох шаардлагатайг онцолсон. Уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ноос, ноолуурын салбарт B2B уулзалтыг тогтмол хийх, тоног төхөөрөмжийн санхүүжилт, экспортын даатгалын механизмыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх санал дэвшүүлээд, дэд бүтцийн томоохон төслүүдэд оролцоход тулгарч буй бэлтгэл үе шатны хугацаа, өндөр шаардлага, шалгуурыг хөндөн, хамтын ажиллагааг сайжруулахад уялдаа, зохицуулалт хэрэгтэйг дурджээ.

Япон Улс манай гадаад худалдааны бараа эргэлтийн 4.1, экспортын 0.1, импортын 9.6 хувийг эзэлдэг. Өнгөрсөн оны эхний хагас жилд тус улсаас 1.7 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулсан нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 3.5 хувийг бүрдүүлж байна.

“Японы хөрөнгө оруулалтын өдөр” нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, бодит төслүүдийг урагшлуулахад түлхэц болох зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top